Австралийн Элчин сайдын Яамтай хамтран хэрэгжүүлсэн төслийн хаалт боллоо

“Ногоон хэрэглээг дэмжих замаар эмзэг бүлгийн иргэдийн эдийн засгийг бэхжүүлэх” төслийн хаалтын үйл ажиллагааг зохион байгуулж төслөөр хэрэгжүүлсэн ажил, саад бэрхшээлийг хэрхэн даван туулсан, гарч буй үр дүн, цаашдын тогтвортой байдлын талаар төсөлд санхүүжилт олгосон Австралийн Элчин сайдын яамнаас Элчин сайд Дэйв Воусэн хүрэлцэн ирж, газар дээр нь танилцлаа.

Төслийн хугацаанд нийт 6-10 төрлийн бүтээгдэхүүн оёж, туршилт хийж ажилласаны үр дүнд цаашид аяллын цүнх, оффис хэрэглээний тааран тор /Монгол тор/, ахуйн хэрэглээний хүнсний тор зэрэг үндсэн 3 гол бүтээгдэхүүнийг голлон үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлж байна.

Төслийн хугацаанд Covid-19 цар тахлын нөхцөл байдал урьдаас төлөвлөгдөөгүй хамгийн том хүндрэл болсон бөгөөд энэ үед ч төслийн үйл ажиллагааг зогсоохгүй байх төлөвлөгөө боловсруулан 1 сарын турш даавуун маск оёж зохих үнээр зах зээлд нийлүүлж мөн 100 гаруй эмзэг бүлгийн иргэдэд үнэ төлбөргүй маск олгон ажилласан.

Төсөлд нийт 9 иргэн хамрагдсан бөгөөд оёсон бүтээгдэхүүнийхээ үнэлгээгээр цалин авч хамгийн урт хугацаанд хамрагдсан 1 иргэн цалингаа хуримтлуулан өөрийн гэсэн гэртэй болсон.

Төслөөр оёсон аяллын цүнх худалдан авагч бүрт эко тор, ногоон хэрэглээг сурталчилсан танилцуулга бэлэг болон дагалдаж байгаа нь иргэдэд нэг удаагийн пластик хэрэглээнээс татгалзахыг уриалж шууд бус байдлаар гарч буй үр дүн юм.

div#stuning-header .dfd-stuning-header-bg-container {background-image: url(http://nhtt.ub.gov.mn/wp-content/uploads/2019/01/03-1.png);background-color: #264795;background-size: cover;background-position: center center;background-attachment: scroll;background-repeat: no-repeat;}#stuning-header div.page-title-inner {min-height: 320px;}