Ариутгал халдваргүйжүүлэлт хийлээ

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1247 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийгмийн хамгааллын тусгай төвөөс ажлын төлөвлөгөө боловсруулан ажиллаж төвийн байр, гэрүүдэд зохион байгуулалт хийж нэгдсэн арга хэмжээгээр хүргэгдэн ирэх иргэдийн байрлах нөхцлийг бүрдүүлэн тусгаарлах өрөө гарган ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Одоогоор нийт 160 иргэнд тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Шинээр байрлах иргэдийг чирэгдэлгүй хүлээн авахын тулд төвийн даргын хүсэлтээр нийслэлийн Эрүүл мэндийн газраас ковидын түргэвчилсэн оношлуурын 100 тест хүлээн авсан. 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 3 иргэн /Машбат, Нямбат, Батцэцэг/, 21-ний өдөр 2 иргэн /Баасансүрэн, Тольхүү/, 22-ны өдөр 6 иргэн /Баасандорж, Баатар, Оюунбат, Баясгалан,Цэрэнбүжид, Сайжрах/,  23-ны өдөр 4 иргэн /Энхтайван, Жаргалсайхан, Энхбат, Оюунчимэг/, 24-ний  өдөр 3 иргэн  /Мөнхбат, Ганболд, Эрдэнэбаатар/ нийт 18 иргэнд шинжилгээ хийхэд хариу сөрөг гарсан. Эдгээр иргэдийг 2 гэрт тусгаарлаж үйлчилгээ үзүүлж байна.

div#stuning-header .dfd-stuning-header-bg-container {background-image: url(http://nhtt.ub.gov.mn/wp-content/uploads/2019/01/03-1.png);background-color: #264795;background-size: cover;background-position: center center;background-attachment: scroll;background-repeat: no-repeat;}#stuning-header div.page-title-inner {min-height: 320px;}