Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдрийг тохиолдуулан төвийн албан хаагч нарт болон үйлчлүүлэгч иргэдэд сургалт зохион байгуулсан тухай

Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдрийг тохиолдуулан төвийн албан хаагч нарт болон үйлчлүүлэгч иргэдэд сургалт зохион байгуулсан тухай

Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн  Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгон шийдвэрлэсний дагуу төвийн албан хаагч болон үйлчлүүлэгч иргэдэд сургалт зохион байгууллаа.

Тус сургалтанд 42 иргэн хамрагдлаа.

Сургалтын агуулга нь

  • Газар хөдлөлтийн тухай ерөнхий ойлголт
  • Монгол орны газар хөдлөлтийн ерөнхий зүй тогтол
  • Япон улсын газар хөдлөлтийн сургамж
  • Газар хөдлөлтөд хэрхэн бэлдэх вэ?
  • Газар хөдлөлт болсон үед иргэдийн мэдвэл зохих зүйлс

Сургалтын төгсгөлд газар хөдлөлтийн үеийн аюулгүй ажиллагааны зааврыг биетээр хэрэгжүүлж, дуут дохиогоор бэлтгэн хийлгэсэн ба   Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолын дагуу энэ лхагва гарагт буюу 03 дугаар сарын 21-ний өдрийн 16:30 цагт гамшгийн зарлан мэдээллийн дуут дохиогоор  иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд заавар, зөвлөмжийн дагуу гамшгаас хамгаалах дадлага, сургуулилтад хамрагдах тухай мэдээллийг хүргэснээр энэ өдрийн сургалт өндөрлөлөө.

div#stuning-header .dfd-stuning-header-bg-container {background-image: url(http://nhtt.ub.gov.mn/wp-content/uploads/2019/01/03-1.png);background-color: #264795;background-size: cover;background-position: center center;background-attachment: scroll;background-repeat: no-repeat;}#stuning-header div.page-title-inner {min-height: 320px;}