“Нийгмийн халамжийн үйлчилгээг цахимаар” сэдвээр сургалт зохион байгууллаа

Нийгмийн халамжийн үйлчилгээ цахим  системд нэгдэж байгаатай холбогдуулан төвийн түр хоноглох байраар үйлчлүүлэгч иргэдэд 2020 оны 9 дүгээр сарын 14-ний  өдөр  сургалт зохион байгууллаа.

  1. Насны хишиг,
  2. Жирэмсэн эхийн тэтгэмж,
  3. 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж,
  4. Ихэр хүүхдийн тэтгэмж,
  5. Өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж,
  6. Одонтой ээжийн тэтгэмжийг цахим системээр дамжуулан авах боломжтой.

Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөлд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарыг бүхэлд нь цахимжуулж, иргэдэд үзүүлэх үйлчилгээг ил тод, шуурхай, хүртээмжтэй болгох зорилтыг дэвшүүлсэн. Энэхүү зорилтын хүрээнд Нийгмийн халамжийн нэгдсэн систем болох ehalamj.mn системийг нэвтрүүллээ. Сургалтын дараагаар иргэд сонирхсон асуултууддаа хариулт авч, үйлчилгээ авах дараалал болон баримт бичгийн бүрдлүүдийг мэдсэн юм.

 

div#stuning-header .dfd-stuning-header-bg-container {background-image: url(http://nhtt.ub.gov.mn/wp-content/uploads/2019/01/03-1.png);background-color: #264795;background-size: cover;background-position: center center;background-attachment: scroll;background-repeat: no-repeat;}#stuning-header div.page-title-inner {min-height: 320px;}