НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН 2020 ОНЫ А/345 ДУГААР ЗАХИРАМЖИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД ТЭНҮҮЧЛЭН АМЬДАРЧ БАЙГАА ИРГЭДИЙГ ШИНЭ КОРОНАВИРУСЫН ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГООР НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВИЙН ТҮР ХОНОГЛОХ БАЙРАНД ХҮЛЭЭН АВЧ НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ АЖЛЫН МЭДЭЭ

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН 2020 ОНЫ А/345 ДУГААР   ЗАХИРАМЖИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД ТЭНҮҮЧЛЭН АМЬДАРЧ  БАЙГАА ИРГЭДИЙГ ШИНЭ КОРОНАВИРУСЫН ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ ЗОРИЛГООР  НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВИЙН ТҮР ХОНОГЛОХ БАЙРАНД ХҮЛЭЭН АВЧ НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ АЖЛЫН МЭДЭЭ

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/345 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийгмийн хамгааллын тусгай төвөөс ажлын төлөвлөгөө боловсруулан ажиллаж төвийн байр, гэрүүдэд зохион байгуулалт хийж нэгдсэн арга хэмжээгээр хүргэгдэн ирэх иргэдийн байрлах нөхцлийг бүрдүүлэн тусгаарлах өрөө гарган ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн өглөөний 10 цагаас эхлэн дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүдээс нийслэлийн хэмжээнд тэнүүчлэн амьдарч буй иргэдийг түр хоноглох байранд хүргэн ирж 15 цагийн байдлаар дараах байдалтай байна.

 

д/д Цагдаагийн хэлтсүүд Иргэдийн тоо
1 ЧД-Цагдаагийн-1, 2 хэлтэс 22
2 СБД-Цагдаагийн-1-р хэлтэс 15
3 БГД-Ц-1, 2-р хэлтэс 12
4 СХД-Цагдаагийн 2-р хэлтэс 10
5 СБД-Цагдаагийн 1-р хэлтэс 11
6 БЗД-Цагдаагийн 2-р хэлтэс 14
7 БЗД-Цагдаагийн 3-р хэлтэс 15
8 ЧД-Цагдаагийн 2-р хэлтэс 15
9 БГД-Цагдаагийн-1-р хэлтэс 15
129

 

Дээрх иргэдийг эрүүл мэндийн асуумжийн хуудсыг үндэслэн хүлээн авч халууныг үзэн гарыг ариутган бүртгэлд хамруулж халуун усанд оруулан, бохир хувцсыг сольж, эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэн халуун, хоол цай өгч цаашид тохирох нийгмийн халамжийн үйлчилгээнд хамруулна.

Нийгмийн хамгааллын тусгай төвийн түр хоноглох байр, гэрүүдэд ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, амны хаалт зүүлгэн, халдвараас сэргийлэх зөвлөмжийг тогтмол өгч байна.

Уг арга хэмжээнд Улаан Загалмайн нийгэмлэгээс амны хаалт, амин дэмээр туслалцаа үзүүлж хамтран ажиллалаа.

Хүргэгдэн ирсэн иргэдийн дундаас 38-аас дээш халуурсан 3 иргэнийг тусгаарлах гэрт байрлууллаа.

div#stuning-header .dfd-stuning-header-bg-container {background-image: url(http://nhtt.ub.gov.mn/wp-content/uploads/2019/01/03-1.png);background-color: #264795;background-size: cover;background-position: center center;background-attachment: scroll;background-repeat: no-repeat;}#stuning-header div.page-title-inner {min-height: 320px;}