Нийслэлийн 381 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан ажлууд

Дэлхийн алхалтын өдөр болон Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 381 жилийн түүхт ойн өдрийг тохиолдуулан 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр тус төвөөр үйлчлүүлж буй иргэдэд Дэлхийн алхалтын өдрийг сурталчлах, идэвхтэй хөдөлгөөн хийж биеийн дархлааг дэмжих, эрүүл чийрэг бие бялдрыг дэмижх зорилготой арга хэмжээг зохион байгууллаа

Энэхүү арга хэмжээнй хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлсэн.

Үйлчлүүлэгч иргэд болон албан хаагчидтай хамтран хөгжмийн аянд хөдөлгөөн хийж, биеийн дархлааг дэмжин, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэхэд хамтран оролцлоо.

Төвөөр үйлчлүүлж буй иргэд сайн дурын үндсэн дээр нэгдэн нийслэл хотод соёл түгээх үйл ажиллагааг төвийн 1 албан хаагч, 20 үйлчлүүлэгч иргэнээс бүрдсэн баг Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо Ханын материалын комбинатын эцсийн автобусны буудлаас 21 дүгээр хороолол хүртэл алхаж, замд тааралдсан иргэдэд олон нийтийн газар хог, тамхины иш хаяхгүй байх, хөндлөн гарахдаа гарцаар-ногоон гэрлээр гарах гэх мэт нийгэмд соёлтой оролцох талаар ухуулга хийхийн зэрэгцээ хог, тамхины иш зэргийг түүх ажлыг зохион байгуулсан.

Энэ өдрийн аяны арга хэмжээг төвийн Биеийн тамирын спорт хамтлагийн гишүүд удирдлага, зохион байгуулалтаар ханган ажилласан бөгөөд төвөөр үйлчлүүлж буй нийт иргэд идэвхтэй  хамрагдсан.

 

div#stuning-header .dfd-stuning-header-bg-container {background-image: url(http://nhtt.ub.gov.mn/wp-content/uploads/2019/01/03-1.png);background-color: #264795;background-size: cover;background-position: center center;background-attachment: scroll;background-repeat: no-repeat;}#stuning-header div.page-title-inner {min-height: 320px;}