“НОГООН ХЭРЭГЛЭЭГ ДЭМЖИХ ЗАМААР ЭМЗЭГ БҮЛГИЙН ИРГЭДИЙН ЭДИЙН ЗАСГИЙГ БЭХЖҮҮЛЭХ” ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА

2019-2020 оны Австралийн Хөгжлийн хөтөлбөрөөс зарласан Бичил төслийн уралдаанд пластик хэрэглээг багасгах чиглэлээр “Ногоон хэрэглээг дэмжих замаар эмзэг бүлгийн иргэдийн эдийн засгийг бэхжүүлэх”  төсөл бичиж оролцон 10,500.00 AUD-ийн буцалтгүй санхүүжилтийн тэтгэлэгт шалгарч төсөл хэрэгжиж байна.

Төслийн хүрээнд оёдлын машин, түүхий эд зэрэг шаардлагатай тоног төхөөрөмж, материал бүхий оёдлын цех нээж эмзэг бүлгийн орлого багатай 10 иргэн хамрагдан ажиллаж байгаа бөгөөд 10 нэр төрлийн эко тор, үүргэвч, бэлэгний уут зэрэг бүтээгдэхүүн оёж өдөрт 200-400 бүтээгдэхүүн гаргах хүчин чадалтайгаар ажиллаж байна. Мөн эко тор, эко бэлэгний уут, үүргэвчний үнэ                  2000₮-4000₮ бөгөөд ахуйн болон оффис хэрэглээнд хэрэглэж болох зах зээлийн үнээс хямд, хэрээсэн оёдолтой, чанартай бүтээгдэхүүн гарч байгаа гэдгийг төслийн баг онцолсон.

Төслийн нээлтийн үйл ажиллагаа буюу Олон нийтэд мэдлэг түгээх эхний арга хэмжээнд Австрали улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Дэйв Воусэн, Нийслэлийн Засаг даргын Тамгын Газар, Нийслэлийн Нийгмийн халамжийн газар зэрэг 10 гаруй төрийн байгууллагын төлөөлөл оролцож төслийн үйл ажиллагаатай танилцлаа.

div#stuning-header .dfd-stuning-header-bg-container {background-image: url(http://nhtt.ub.gov.mn/wp-content/uploads/2019/01/03-1.png);background-color: #264795;background-size: cover;background-position: center center;background-attachment: scroll;background-repeat: no-repeat;}#stuning-header div.page-title-inner {min-height: 320px;}