Орон гэргүй тэнэмэл иргэдийг covid-19 өвчнөөс урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрууллаа

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/247 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийгмийн хамгааллын тусгай төвөөс ажлын төлөвлөгөө боловсруулан ажиллаж төвийн байр, гэрүүдэд зохион байгуулалт хийж нэгдсэн арга хэмжээгээр хүргэгдэн ирэх иргэдийн байрлах нөхцлийг бүрдүүлэн тусгаарлах өрөө гарган ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Баярмаа, Нийслэлийн Нийгмийн Халамжийн Газрын дарга Ц.Оюунчимэг, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Амармөрөн нар хамтран ажиллалаа.

Арга хэмжээ зохион байгуулагдахын өмнөх өдөр буюу 11 дүгээр сарын 19 ний өдөр албан бичгээр хандсаны үндсэн дээр Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн Хяналтын хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл Мэндийн Нэгдлийн эмч нараас халдвар хамгааллын дэглэм баримтлах талаар зөвлөгөө авч таних тэмдэг, мэдээлэл байршуулан шинжилгээ авах өрөө, тусгаарлах өрөө бэлдсэн.

2020 оны 11 дугаар сарын 19-ний өдрийн өглөөний 08 цагаас эхлэн дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүдээс нийслэлийн хэмжээнд тэнүүчлэн амьдарч буй иргэдийг түр хоноглох байранд хүргэн ирж түргэвчилсэн шинжилгээг Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн халдвар судлаач Амгаланбаатар, халдвартын сувилагч Оюунэрдэнэ, ариутгагч Давааням, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны өрхийн эмнэлгээс 3 эмч нийт 6 эмчийн бүрэлдэхүүнтэйгээр хүргэгдэн ирсэн 110 иргэнээс авлаа. /1 иргэн шинжилгээ өгөлгүй зугтсан. Даваагийн Мягмар / Дээрх иргэдийн шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан.

Сэтгэцийн өвчтэй, хэлгүй, дүлий иргэн Ганбаатар хамраас шинжилгээ өгөхгүй байсан тул амнаас шинжилгээ авч хариуг ХӨСҮТ рүү илгээсэн. Хариу 6 цагийн дараа гардаг тул Тусгаарлах өрөөнд тусгаарласан. Нэгдсэн арга хэмжээгээр хүргэгдэн ирсэн иргэдтэй ажилласан 8 ажилтнаас түргэвчилсэн шинжилгээ авахад хариу бүгд сөрөг гарсан.

div#stuning-header .dfd-stuning-header-bg-container {background-image: url(http://nhtt.ub.gov.mn/wp-content/uploads/2019/01/03-1.png);background-color: #264795;background-size: cover;background-position: center center;background-attachment: scroll;background-repeat: no-repeat;}#stuning-header div.page-title-inner {min-height: 320px;}