Судалгааны ажил
Жилийн ажлын төлөвлөгөөний дагуу зорилтот бүлгийн орон гэргүй тэнэмэл амьдралаар гадуур явж байгаа иргэдийн судалгааг хийж, төвийн үйлчилгээнд хамруулахаар мэдээлэл хүргэж ажилласан. Судалгаанд явах чиглэлийг судалж, тэнэмэл иргэд ихээр төвлөрөн байрлаж, шөнөөр хонодог газрууд болох Шастины нэрэмжит Улсын гуравдугаар эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвүүдээр орж, жижүүр болон үйлчилгээний ажилтнуудаас мэдээлэл авч, эмнэлэгийн байрны давхар бүрээр, яаралтай хүлээн авах тасаг, хэвтэн эмчлүүлэгчдийн эргэлтийн хэсэг зэрэг газруудаар орж, иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонсож, тэнэмэл иргэдийг төвийн үйлчилгээнд хамрагдахыг хэлж, танилцуулга мэдээлэл хүргэн бүртгэлжүүлж ажиллав.
Судалгааг төвийн нийгмийн ажилтнууд 2017 оны 1 дүгээр сар 23-ны шөнийн 2100-2400 цагийн хооронд явж, 2 иргэнийг бүртгэлжүүлж, 5 иргэнд мэдээлэл өгч, цаашид тэнэмэл иргэд тус эмнэлэгүүдээр ирвэл манай төвд хандаж болохыг хэлж, холбогдох утас болон танилцуулгаа үлдээв.