Сүрьеэгийн илрүүлэгт хамтран ажиллалаа

Сүрьеэгийн илрүүлэгт хамтран ажиллалаа

2019 оны 08 дугаар сарын 27–ны өдөр Сүхбаатар дүүргийн улаан загалмайн хорооноос зохион байгуулсан сүрьеэгийн идэвхитэй илрүүлэгт тус төвөөс ахлах аргазүйч, сэтгэлзүйч, нийгмийн ажилтан нар оролцож, Сүхбаатар дүүргийн улаан загалмай хороо,  Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс, Энэрэл эмнэлгийн ажилтан, албан хаагчидтай хамтран ажиллалаа.

Сүхбаатар дүүргийн Судалт төв, 32-ын тойрог, 7 буудал, баянбүрд, 100 айл, 40 мянгат орчмын гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг илрүүлэгт хамрууллаа.

Тус үзлэгээр 56 иргэнийг үзлэгт хамруулан 36 гэр оронгүй иргэнийг бүртгэлжүүллээ. Бүртгэлийн үйл явц нь сүрьеэгийн асуумж, рентген зураг, бэлгийн замын халдварт өвчин, ВС вирус, цэрний шинжилгээ гэсэн шат дараалалтай зохион байгуулж зорилтот бүлгийн иргэдэд үйлчилгээ үзүүлсэн.

div#stuning-header .dfd-stuning-header-bg-container {background-image: url(http://nhtt.ub.gov.mn/wp-content/uploads/2019/01/03-1.png);background-color: #264795;background-size: cover;background-position: center center;background-attachment: scroll;background-repeat: no-repeat;}#stuning-header div.page-title-inner {min-height: 320px;}