Талархлын баяр арга хэмжээ зохион байгууллаа

Нийслэлийн Засаг Даргын дэргэдэх Нийгмийн Хамгааллын Тусгай төвийн түр хоноглох байраар үйлчлүүлж буй иргэдийн дунд  жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг талархлын өдрийн арга хэмжээг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 6 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа. Арга хэмжээнд үйлчлүүлэгч иргэдийн гэр бүлийн судалгаа хийж, тэдний гэр бүл, төрөл садангийн төлөөллүүдийг урьж, үйлчлүүлэгчээ гэр бүлтэй нь холбох цаашлаад гэр бүлийн халуун дулаан уур амьсгалд нь нэгтгэх үйл ажиллагаа байдаг.

Энэ удаагийн талархлын арга хэмжээнд үйлчлүүлэгч иргэд, гэр бүлийн төлөөллүүд, төвийн ажилтан албан хаагчид оролцов.

Талархлын өдрийн арга хэмжээг нээн төвийн дарга үг хэлж, байгууллагын танилцуулга, талархлын өдрүүдийн амжилт гэсэн мэдээллүүд хүргэлээ. Үйлчлүүлэгч иргэдээс гэр бүлдээ, төвийн хамт олон, ажилтан албан хаагч, үйлчилгээ авч буй эмнэлэгийн эмч нар, халамжийн хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн алба хаагч нар зэрэг хүмүүст хандаж, талархсан чин сэтгэлийн 37 захидлыг илгээсэн. Үйл ажиллагаанд оролцсон гэр бүлийн төлөөллүүд байгууллагад талархаж байгаагаа хэлж, цаашид төрөл садангаа дэмжин бидэнтэй хамтран ажиллахаа хэлсэн юм.

div#stuning-header .dfd-stuning-header-bg-container {background-image: url(http://nhtt.ub.gov.mn/wp-content/uploads/2019/01/03-1.png);background-color: #264795;background-size: cover;background-position: center center;background-attachment: scroll;background-repeat: no-repeat;}#stuning-header div.page-title-inner {min-height: 320px;}