Төвийн үйл ажиллагааг өргөтгөх, иргэд хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор холбогдох байгууллагуудтай уулзалт хийлээ

Нийслэлийн Онцгой комиссын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 07 дугаар өргөтгөсөн хурлын хэлэлцэх асуудлын 5 дугаарт тусгагдсан эмзэг бүлгийн иргэдийг коронавируст /КОВИТ-19/ халдвараас сэргийлж, зохион байгуулалтын арга хэмжээ авах  ажлын хүрээнд:

-Нийслэлд орон гэргүй, гадуур амьдардаг иргэдийн судалгааг дахин нарийвчлан гаргаж, түр байрлуулах арга хэмжээг зохион байгуулж, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, холбогдох санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх.

-Нийгмийн хамгааллын тусгай төвийн үйл ажиллагааг өргөжүүлж иргэд хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 2020 оны төсөвт тусгасан орон гэргүй гадуур амьдардаг иргэдийг орон байраар хангах төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах ажлыг Нийслэлийн Нийгмийн халамжийн газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нийгмийн хамгааллын төвд тус тус үүрэг болгосон.

Тус хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төвийн үйл ажиллагааг өргөтгөх зорилгоор  Контейнер хаус ХХК-ний инженертэй уулзаж зураг төсөл, үнийн судалгаа хийлээ.

div#stuning-header .dfd-stuning-header-bg-container {background-image: url(http://nhtt.ub.gov.mn/wp-content/uploads/2019/01/03-1.png);background-color: #264795;background-size: cover;background-position: center center;background-attachment: scroll;background-repeat: no-repeat;}#stuning-header div.page-title-inner {min-height: 320px;}