Төвөөр үйлчлүүлж байгаа иргэдийг нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамрууллаа

Нарийн мэргэжлийн эмч нарын 2020 оны III улирлын үзлэгийг Энэрэл эмнэлгийн эмч эмнэлэгтэй хамтран зохион байгууллаа. Үзлэгт нийт 89 /давхардсан тоогоор 491 / үйлчлүүлэгч иргэн хамрагдав. Үүнээс

  • Мэдрэл сэтгэцийн эмчийн үзлэгт 79 үйлчлүүлэгч иргэн хамрагдснаас 90% архины

хамааралтай бөгөөд сэтгэц зан төрх бие хүний доройтол их, I-67.9-13, I-69.3-2,F10-31, F17-16,M13-1,S40-1,S51-3,архины хордлого, гэмтлийн дараах толгойн өвдөлт их байна.

  • Эмэгтэйчүүдийн эмчийн үзлэгт 16 эмэгтэй үзлэгт хамрагдсанаас үтрээний наацын шинжилгээнд 7, үтрээний үрэвсэл болон умайн хүзүүний улайлт оноштой 11, эрүүл 5 байна.
  • ЭХО-эмчийн үзлэгт 89 үйлчлүүлэгч иргэн хамрагдсанаас элэгний архаг үрэвсэл 49, цөсний хүүдий чулуутай 4, элэгний хавдар 1, бөөрний уйланхай 2, бөөрний үрэвсэл 8, дэлүү томорсон 1, цөсний хүүдийн үрэвсэл 2, нойр булчирхайн үрэвсэл 4, бөөрний архаг үрэвсэл 10, бөөр жижигрэх 1, бөөрний уйланхай 2
  • Доторын эмчийн үзлэгт 72 үйлчлүүлэгч иргэн хамрагдсанаас сүрьеэгийн эмчилгээ тасалсан 1, ихэвчлэн архины шалтгаант элэгний үрэвсэлтэй, цөсний чулуутай 1 хүнийг мэс заслын эмчид үзүүлэх зөвлөгөө өгсөн байна.
  • Сүрьеэгийн эмчийн үзлэгт 73 үйлчлүүлэгч иргэн хамрагдсанаас 10 иргэн цээж гэрэлд харуулах, цэрний шинжилгээнд хамрагдах шаардлагатай, I бүлгээр  эмчлэгдэж байгаад хяналт алдагдсан 1, үргэлжлэх шатны эмчилгээ хийгдэж байгаа 1 байна.
  • Зүрхний цахилгаан бичлэгт 84, шинжилгээнд 78 иргэн хамрагдсанаас 28 шинжилгээ өөрчлөлт илэрч 14 иргэн эмчилгээнд хамрагдах, сарын дараа дахин шинжилгээ өгөх шаардлагатай тус тус байна.

Цаашид үзлэг, шинжилгээний хариуг үндэслэн  оношийг тодруулж, нэмэлт шинжилгээ эмчилгээнд бүрэн хамруулан, хэвтэн эмчлүүлэх талаар арга хэмжээ авч ажиллана.

   

div#stuning-header .dfd-stuning-header-bg-container {background-image: url(http://nhtt.ub.gov.mn/wp-content/uploads/2019/01/03-1.png);background-color: #264795;background-size: cover;background-position: center center;background-attachment: scroll;background-repeat: no-repeat;}#stuning-header div.page-title-inner {min-height: 320px;}