Төвөөр үйлчлүүлж байгаа иргэдийг томуугийн дархлаажуулалтанд хамрууллаа

“ЭНХТ” өрхийн эмнэлэгтэй хамтран улирлын томуугийн вакцинд төвд байрлаж буй 57 иргэнийг хамрууллаа. Вакцин хийхийн өмнө нийт иргэдэд анхан шатны үзлэг хийн халууныг хэмжсэн.

Томуугийн вакцин нь ханиад томуунаас сэргийлэх дархлаа тогтоох чадвар бүхий тарилгын шингэн бөгөөд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас зөвлөмж болгож буй Бразил улсын үйлдвэрийн вакцин юм.

Мөн иргэдэд улирлын томуугийн вакцин болон дархлаажуулалт гэж юу вэ, түүний ач холбогдлын тухай сургалт орсон.

div#stuning-header .dfd-stuning-header-bg-container {background-image: url(http://nhtt.ub.gov.mn/wp-content/uploads/2019/01/03-1.png);background-color: #264795;background-size: cover;background-position: center center;background-attachment: scroll;background-repeat: no-repeat;}#stuning-header div.page-title-inner {min-height: 320px;}