Улсын бүртгэлийн ерөнхий газрын Төслийн нэгжийн гишүүдтэй хамтарч ажиллалаа

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Төслийн нэгжийн гишүүдтэй хамтарч ажиллалаа

2019 оны 08 дугаар сарын 22-ны  өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Төслийн нэгжийн гишүүд төвийн үйл ажиллагаатай танилцан цаашид улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн санд бүртгэлгүй тодорхой оршин суух газаргүй, бичиг баримтгүй иргэнийг хэрхэн бичиг баримтжуулах талаар судалгаа хийж Улсын бүртгэлийн ерөнхий газарт хэрэгжиж байгаа нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, улсын бүртгэлийн системийг боловсронгуй болгох зорилгоор ажлын уулзалт хийсэн.

Тус уулзалтын дүнд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Нарантуул зах орчим, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Цагаан давааны хогийн цэг орчмоор гэр оронгүй тэнэмэл иргэдээс иргэний бичиг баримттай эсэх талаар судалгаа хийхээр болсон.

2019 оны 08 дугаар 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Нарантуул зах орчимд 16 иргэн, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Цагаан давааны хогийн цэг орчим 7 иргэнээс тус тус судалгаа авлаа.

Мөн Энэрэл эмнэлэгийн амбулаторын эрхлэгч н.Гантөмөр, Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн Эрүүл мэнд, халамж хөтөлбөрийн ажилтан О.Дэнсмаа нартай уулзаж 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Сүрьеэгийн идэвхитэй илрүүлэгт хамтран ажиллахаар боллоо.

div#stuning-header .dfd-stuning-header-bg-container {background-image: url(http://nhtt.ub.gov.mn/wp-content/uploads/2019/01/03-1.png);background-color: #264795;background-size: cover;background-position: center center;background-attachment: scroll;background-repeat: no-repeat;}#stuning-header div.page-title-inner {min-height: 320px;}