Хаврын ногоо тариалалт эхэллээ

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газартай хамтран хэрэгжүүлж буй Бүлгийн зохион байгуулалттай төмс, хүнсний ногоо тариалах хөтөлбөр буюу “Хөдөлмөрч Монгол хүн” төслийн 2019 оны үйл ажиллагаанд эмзэг бүлгийн 45 иргэнийг хамруулж, хаврын ногоо тариалалтын ажлыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэлээ.

2019 онд 3 га талбайд төмс, хүнсний ногоо, 120м2 бүхий 3 хүлэмжинд нарийн ногоо тус тус үр, үрсэлгээгээр тариалалт хийлээ.

05 дугаар сарын 28, 29, 30-ны өдрүүдэд төвийн 10 албан хаагч, 37 үйлчлүүлэгч иргэн хамтран 22,5 сот газарт сонгино,  24 сот газарт шар манжин, 11,6 сот газарт лууван, 4,5 сот газарт хүрэн манжин нийт 62,6 сот газарт 4 төрлийн нарийн ногоо тарьж гүйцэтгэсэн.

06 дугаар сарын 12-ны өдөр төвийн 4 албан хаагч, 6 үйлчлүүлэгч иргэн хамтран 120м2 бүхий 3 хүлэмжинд өргөст хэмх-270ш, чинжүү-150ш, улаан лооль-130ш тус тус үрсэлгээгээр суулгасан.

Хөтөлбөрт хамрагдаж буй иргэд энэ жилийн хаврын ногоо тариалалтын ажилд идэвхи санаачлагатай, өндөр бүтээмжтэй оролцож дээд байгууллагаас зарласан хугацаанд, зохих стандартын дагуу тариалалтын ажлыг илүү өндөр зохион байгуулалтан дор гүйцэтгэлээ.

Нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй 100 гаруй бүлгийн 1500 гаруй хүнийг хамруулдаг өргөн цар хүрээтэй энэхүү ногооны хөтөлбөрт бид түүчээлэн ажиллаж, бусдад зөв үлгэр дууриалал үзүүлж, жилээс жилд ололт амжилтаа ахиулахыг эрмэлзэн ажиллаж байгаа нь төслөөс гарч буй нэг бодит үр дүн юм.

 

div#stuning-header .dfd-stuning-header-bg-container {background-image: url(http://nhtt.ub.gov.mn/wp-content/uploads/2019/01/03-1.png);background-color: #264795;background-size: cover;background-position: center center;background-attachment: scroll;background-repeat: no-repeat;}#stuning-header div.page-title-inner {min-height: 320px;}