“Хотын соёл-Иргэн бүрээс” соёл түгээх ээлжит үйл ажиллагааг зохион байгуулсан тухай

 

“Хотын соёл-Иргэн бүрээс” соёл түгээх ээлжит үйл ажиллагааг зохион байгуулсан тухай

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ой мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 119 дүгээр тогтоолоор сар бүрийн 9-ний өдөр “Бидний эрүүл мэнд-Аюулгүй байдал” өдрийг зохион байгуулахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан Нийгмийн хамгааллын тусгай төвийн зүгээс 5 дугаар сарын 9-ний өдөр төвөөр үйлчлүүлж буй игэд, албан хаагчид, сайн дурын үндсэн дээр нэгдсэн иргэдийн хамт нийслэл хотод соёл түгээх үйл ажиллагааг зохион байгууллаа.

Энэхүү аяныг манай төв 4 дүгээр сараас эхлүүлсэн бөгөөд аяны хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүллээ.

Нийгмийн хамгааллын тусгай төвийн 2 албан хаагч, 20 үйлчлүүлэгч иргэнээс бүрдсэн баг СХД, 6-р хороо ХМК-ын эцсээс Сүхбаатарын талбай хүртэл алхаж замд тааралдсан иргэдэд олон нийтийн газар хог, тамхины иш хаяхгүй байх, хөндлөн гарахдаа гарцаар-ногоон гэрлээр гарах гэх мэт нийгэмд соёлтой оролцох талаар ухуулга хийхийн зэрэгцээ хог, тамхины иш зэргийг түүж цэвэрлэсэн.

Мөн соёл түгээх үйл явцад МУИС-ийн нийгмйн ажлын ангийн 3-р дамжааны 7 оюутан өөрсдийн санаачлагаар баруун дөрвөн замаас 25-р эмийн сан хүртэл алхаж, иргэдэд соёл түгээж ажилласан.

“Хотын соёл-Иргэн бүрээс” аянд оролцсон багийн гишүүд 15 орчим даавуун тор хог, 3 даавуун тор тамхины иш зэргийг түүж их хотын цэвэр цэмцгэр байдалд хувь нэмрээ оруулсан бөгөөд Сүхбаатарын талбайд MNC телевизэд ярилцлага өгч, тус телевиз мэдээ бэлтгэн олон нийтэд түгээсэн.

Энэ өдрийн аяны арга хэмжээг төвийн төсөл хөтөлбөр хариуцсан нийгмийн ажилтан Э.Пүрэвсүрэн, сургалт соёл хүмүүжил хариуцсан нийгмийн ажилтан Б.Цогзол нар удирдлага, зохион байгуулалтаар ханган ажилласан бөгөөд төвөөр үйлчлүүлж буй 20 иргэн хамрагдсан.

div#stuning-header .dfd-stuning-header-bg-container {background-image: url(http://nhtt.ub.gov.mn/wp-content/uploads/2019/01/03-1.png);background-color: #264795;background-size: cover;background-position: center center;background-attachment: scroll;background-repeat: no-repeat;}#stuning-header div.page-title-inner {min-height: 320px;}