Шинэ корона вирусийн халдвараас сэргийлэх ажлын хүрээнд тус төв 6 дахь удаагийн маск тараалт хийв. 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 100 ширхэг амны хаалт тараалаа.
Үйлчлүүлэгч иргэн тус бүр 3 ээлжийн даавуун масктай болсон бөгөөд 2 цагийн зайтай маскаа угааж цэвэрлэж, индүүдэж, зөв зүүж хэвшсэн байна.
Мөн Нийслэлийн Эрүүл мэндийн газраас тус төвд байрлаж буй иргэдэд жигнэмэг олгосныг тараан өглөө.