Өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, хугацааны талаар үйлчлүүлэгч иргэдэд мэдээлэл өглөө

Өргөдөл хэрхэн бичих вэ, өргөдөл бичихэд тавигдах шаардлага, шийдвэрлэлтийн хугацаа зэрэг сэдвээр мэдлэг, мэдээлэл өгөх сургалтыг 62 иргэний дунд зохион байгууллаа.

 

Төвөөр үйлчлүүлж буй иргэд нь бичиг үсгийн боловсрол муу, сэтгэцийн өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй, архинд донтох өвчтэй, гар утас ашигладаггүй, орон гэргүй учраас тодорхой оршин суух хаяггүй, иргэний бичиг баримтгүй байдгаас шалтгаалан бичсэн өргөдөл шаардлага хангахгүй байх шалтгаан болдог.

 

Сургалтаар Өргөдлийн талаар холбогдох хууль, дүрэм журам танилцуулж, цаашид анхаарах асуудлын талаар зөвлөгөө өгч өөрсдийн нь бичсэн өргөдлийг жишээ болгон үзүүлж, харилцан ярилцав.

 

Төвөөр үйлчлүүлж буй иргэд нь байнга солигдож, түр хоноглох байранд тогтмол оршин суудаггүй учир дээрх сургалтыг улиралд 1 удаа зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

 

div#stuning-header .dfd-stuning-header-bg-container {background-image: url(http://nhtt.ub.gov.mn/wp-content/uploads/2019/01/03-1.png);background-color: #264795;background-size: cover;background-position: center center;background-attachment: scroll;background-repeat: no-repeat;}#stuning-header div.page-title-inner {min-height: 320px;}