2020 оны 4 дүгээр улирлын өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн мэдээ

2020 оны 4 дүгээр улиралд иргэдээс 265 хүсэлт, 29 талархал, гомдол 0 ирүүлснийг хүлээн авч, хуулийн хугацаанд шийдвэрлэж хариу өглөө.

2019 оны 4 дүгээр улиралд иргэдээс 241 хүсэлт, 4 талархал, гомдол 0 ирүүлж байсан нь хүсэлт, талархлын тоо өссөн нь covid-19 цар тахлын улмаас дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүдтэй хамтран орон гэргүй тэнэмэл иргэдийг төвд байрлуулах нэгдсэн арга хэмжээг олон удаа зохион байгуулсантай холбоотой байна.

Тус төв нь нийслэлийн хэмжээнд тэнүүчлэн амьдарч байгаа иргэдийг хүлээн авч нийгэмшүүлэх үйлчилгээ үзүүлдэг бөгөөд дээрх иргэд нь регистрийн дугаараа мэдэхгүй, холбогдох утасгүй, тодорхой оршин суух хаяггүй байдаг нь ERP програмд шивэхэд хүндрэл үүсгэж байна.

Тайлант хугацаанд регистрийн дугаараа мэдэхгүй 9 иргэний өргөдлийг хүлээн авч хуулийн хугацаанд шийдвэрлэсэн.

Шинэ төрлийн коронавирусийн халдварт өвчний үед иргэдийн өрөөнүүдэд уулзалт зохион байгуулж 2020 оны 4 дүгээр улиралд 2 удаагийн уулзалтаар 11 дүгээр сард 86, 12 дугаар сард  58 нийт 144 иргэнийг хүлээн авч уулзсан байна. Үйлчлүүлэгч иргэдээс

-Иргэний үнэмлэх шинээр болон дахин олгуулах, хаяг шилжүүлэх

-Түр хоноглох байранд байрлах, байрнаас гарах, чөлөө хүсэх

-Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах

-Эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах гэх мэт хүсэлтүүд ирж байна.

Өргөдөл, гомдол хариуцсан ажилтан нь холбогдох байгууллагаас зохион байгуулагдсан сургалтанд хамрагдаж, ажилтнуудад заавар, зөвлөгөө өгч ажиллаж байна.

Doc1

 

div#stuning-header .dfd-stuning-header-bg-container {background-image: url(http://nhtt.ub.gov.mn/wp-content/uploads/2019/01/03-1.png);background-color: #264795;background-size: cover;background-position: center center;background-attachment: scroll;background-repeat: no-repeat;}#stuning-header div.page-title-inner {min-height: 320px;}