Тус төвөөс “Монголын үг урлаачдын нийгэмлэг”-ийн хүмүүнлэгийн лектор, соёлын тэргүүний ажилтан Ганболдын Бандицэрэнтэй сургалтын гэрээ байгуулан 2 удаагийн лекц зохион байгуулахаар хамтран ажиллаж байна.

Гэрээний зорилго нь  зорилтот бүлгийн гэр оронгүй, архины хамааралтай иргэдийг бие даасан амьдралд шилжихэд сэтгэлзүйн хувьд дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ.

2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр “Амьдралын үнэ цэнэ” сэдвийн дагуу төвийн үйлчлүүлэгч 75 иргэн, 7 ажилтан албан хаагчдыг хамруулан зохион байгууллаа.

Сургалтанд хамрагдсан иргэдийн сэтгэл хөдөлж, нулимс дуслуулж байсан нь ач холбогдолтой болохыг нотолж буй зүйл юм. Сургалт 1 цаг 30 минут үргэлжилж төвийн сургалтын танхимд болж өндөрлөлөө.

   

div#stuning-header .dfd-stuning-header-bg-container {background-image: url(http://nhtt.ub.gov.mn/wp-content/uploads/2019/01/03-1.png);background-color: #264795;background-size: cover;background-position: center center;background-attachment: scroll;background-repeat: no-repeat;}#stuning-header div.page-title-inner {min-height: 320px;}