Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвтэй хамтран ажиллалаа

2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн II клиникийн эмч, сувилагч нар “Эерэг хандлага-Эмчилгээний эхлэл” аяны хүрээнд төвийн үйл ажиллагаатай танилцаж, төвөөр үйлчлүүлж буй иргэдэд зориулан  сайн дурын үндсэн дээр нэг өдрийн сургалт, өдөрлөг зохион байгуулсан. Нийгмийн хамгааллын тусгай төвийн ажилчид, үйлчлүүлэгчдэд сэтгэцийн эрүүл мэндийн талаар мэдээлэл хүргэх, ажилчдын болон үйлчлүүлэгчдийн хоорондох эерэг харилцаа, хандлагын талаар зөвлөгөө өгч, харилцан туршлага солилцлоо. Төвөөр үйлчлүүлж буй иргэдэд сэтгэцийн эрүүл мэндийн талаар мэдлэг олгох болон төвийн үйлчлүүлэгч иргэдийн хоорондох харилцаа хандлагын чиглэлээр  II клиникийн эмч Б.Нарандэлгэр сургалт зохион байгуулж, иргэдийн асуусан асуултанд хариулт өгсөн. II клиникийн сувилагч нар үйлчлүүлэгч иргэдийг цай, боов, чихрээр дайлж зөвлөгөө өгч Иргэдэд биеийн ерөнхий үзлэг хийж 50 ширхэг зузаан оймс бэлэглэлээ.

 

div#stuning-header .dfd-stuning-header-bg-container {background-image: url(http://nhtt.ub.gov.mn/wp-content/uploads/2019/01/03-1.png);background-color: #264795;background-size: cover;background-position: center center;background-attachment: scroll;background-repeat: no-repeat;}#stuning-header div.page-title-inner {min-height: 320px;}