Үйлчлүүлэгч иргэдэд зориулан сургалт зохион байгууллаа

Нийгмийн хамгааллын тусгай төвийн түр хоноглох байрны үйлчилгээ авч буй тав, зургаа, долдугаар өрөөний 34 иргэнд “Амьдралд олдож болох алтан боломжууд” сэдвээр сургалтыг  зохион байгууллаа.

Сургалтаар иргэдэд хүний амьдралын утга учир, зорилго гэж юу болох талаар мөн боломжийг олдсон үед нь хэрхэн өөрт ашигтай байдлаар хүлээн авч амьдралдаа хэрэгжүүлэх талаар иргэдэд ойлголт мэдлэг өгсөн юм. Сургалтын үеэр иргэдэд “Би хэн бэ” сонжоо бөглүүлж, хамтран ярилцан үйлчлүүлэгч иргэд сонирхсон асуулт, хариултаа авч байлаа.

div#stuning-header .dfd-stuning-header-bg-container {background-image: url(http://nhtt.ub.gov.mn/wp-content/uploads/2019/01/03-1.png);background-color: #264795;background-size: cover;background-position: center center;background-attachment: scroll;background-repeat: no-repeat;}#stuning-header div.page-title-inner {min-height: 320px;}