Үйлчлүүлэгч иргэдэд Бясалгал хэрхэн хийх тухай анхан шатны мэдээлэл өглөө

Төвөөс үйлчилгээ авч буй түр хоноглогч 18 иргэнтэй хэсэгчлэн уулзаж, өөрийгөө олж авах, өөрчлөхөд тус дэм болох, сэтгэлзүйгээ удирдаж амжилтанд хэрхэн хүрэх талаар зөвлөгөө өгч бясалгал хийх  анхан шатны мэдээллийг өглөө.

  1. Бясалгалаар төлөвшүүлж болох олон тустай сэтгэлийн төлөв байдлууд байдаг. Үүнд:

Илүү амгалан, стресс багатай

Илүү төвлөрөл сайтай, анхаарал сарнил багатай

Илүү тайван, сэтгэл зовнил багатай

Өөрийн талаар, амьдралын талаар, бусдын талаар илүү зөв ойлголттой

Асрал, энэрэл зэрэг эерэг сэтгэлийн хөдлөлүүдийг ихээр төрүүлдэг байна.

Бид бүгдээрээ сэтгэл илүү тайван, хангалуун, ухаан хурц байхыг хүсдэг.

Стресстэй эсвэл сэтгэлийн сөрөг төлөв байдалд байвал бид баяр хөөргүй болдог.

Энэ нь бидний эрүүл мэндэд муугаар нөлөөлж, бидний ажил мэргэжил, гэр бүлийн амьдрал, үерхэл нөхөрлөлд нөлөөлж болно.

Бясалгал нь сэтгэлийн сул талуудыг ямар нэг гаж нөлөөгүйгээр арилгах боломж олгодог. Гэхдээ бясалгалд бид бодитоор хандах хэрэгтэй. Энэ нь эерэг үр дүнд хүрэхийн тулд хэрэглэдэг арга болохоос хормын зуур бүгдийг анагаадаг зүйл биш. Ямар ч үр дүн дан ганц шалтгааны нөлөөгөөр бус, харин олон арван шалтгаан, нөхцөлийн нөлөөгөөр бий болдог. Бясалгал нь олон төрөл байдаг. Бид  бүгдээрээ 9 минутын  бясалгал хийнэ. Энэхүү бясалгал нь хамгийн сүүлийн үеийн, хамгийн илүү үр дүнтэй бясалгал юм. Гэхдээ эрхэм таны бодох гол зүйл бол бясалгал хийхийн зэрэгцээ өдөр тутмын амьдралын хэвшилдээ анхаарах нь зүйтэй. Архи тамхинаас хол байж, шим тэжээлтэй хоол унд идэхийг хичээж, унтах цагтаа унтаж амарч, дасгал хөдөлгөөн хийвэл үр дүн нь илүү хурдан сайн гарах болно.

  1. Бясалгал хийж буй хүний итгэл үнэмшил, хүсэл тэмүүлэл, чин сэтгэлээс маш их зүйл шалтгаалдаг. Дотоодоосоо өөрийгөө хүчирхэгжүүлэх нь бидний энэ үед өөрсдийгөө эргэн тойронд байгаа бүх тааламжгүй зүйлсээс бүрэн ангижруулах арга зам юм.
  2. Шийд, хүс хий гэдэг зарчмаар АМГАЛАНГҮЙ төлвөөс АМГАЛАН төлөвт шилжих дасгал сургууль хийж, өөртөө зөв дадлыг л бий болгох явц юм.

div#stuning-header .dfd-stuning-header-bg-container {background-image: url(http://nhtt.ub.gov.mn/wp-content/uploads/2019/01/03-1.png);background-color: #264795;background-size: cover;background-position: center center;background-attachment: scroll;background-repeat: no-repeat;}#stuning-header div.page-title-inner {min-height: 320px;}