Гандантэгчинлэн хийд, Монголын сүсэгтний холбоотой хамтран ажиллаж байна.

Гандантэгчинлэн хийд, Монголын сүсэгтний холбоотой хамтран ажиллаж байна.

Зорилтот бүлгийн иргэдийн эрхийг хамгаалах сарын аяны хүрээнд тус төвөөр үйлчлүүлж буй иргэдэд Гандан тэгчинлэн хийд болон Монголын сүсэгтний холбооноос цуврал сургалт явуулж байна. Эдгээр иргэдийг нийгэмшүүлэхэд сургалт хүмүүжлийн олон талт арга хэмжээ чухал бөгөөд дээрх ажилд төвийн зүгээс онцгойлон анхаарч ажиллаж байна.

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төвийн ажилтан албан хаагчид, үйлчлүүлэгч иргэдтэй хамтран тасалгааны цэцэг тарьж ургуулан сурагч хүүхэд багачуудыг баярлуулах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 9 дүгээр сургууль, 91 дүгээр цэцэрлэгийн хүүхэд багачуудын төлөөлөлд гардуулж, тэдний сурч боловсрох ая тухтай нөхцлийг бүрдүүлэхэд хувь нэмрээ орууллаа.

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төвөөс уламжлал болгон зохион байгуулдаг “Талархлын өдөр” арга хэмжээ 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Уг арга хэмжээ нь зорилтот бүлгийн иргэдийн гэр бүлийн судалгаанд үндэслэн, ар гэрийнхнийг урьж, үйлчлүүлэгчээ гэр бүлтэй нь уулзуулж, ойлголцуулж, тодорхой хугацааны дараа гэр бүлд нь эргэн нэгтгэх зорилготой…

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар манай төвийн үйлчлүүлэгч иргэнд гэр олголоо.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар манай төвийн үйлчлүүлэгч иргэнд гэр олголоо.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар манай төвөөс нийгэмшүүлэх үйлчилгээнд хамрагдаж байгаа иргэн Б.Эрдэнэцогтод өргөө цагаан гэр олгож, амьдралд нь дэмжлэг үзүүллээ. Б.Эрдэнэцогт нь төвөөс зохион байгуулагддаг мэргэжил олгох сургалтанд хамрагдан, архины хамаарлаас гарсан бөгөөд одоогоор манай төвөөс хэрэгжүүлж буй Хөдөлмөрч Монгол хүн төслийн ногооны талбайд ажиллаж байгаа болно. Амьдралдаа алдаж эндсэн ч өөрийн хичээл зүтгэлээр сайн сайхан…

Нийслэлийн хэмжээнд тэнүүчлэн амьдарч буй иргэдийн дунд Сүрьеэ өвчний тандалт, судалгаа хийгдэж байна.

Нийслэлийн хэмжээнд тэнүүчлэн амьдарч буй иргэдийн дунд Сүрьеэ өвчний тандалт, судалгаа хийгдэж байна.

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төв, Нийслэлийн Халамжийн газартай хамтран Монголын Улаан Загалмай Нийгэмлэгээс хэрэгжүүлж буй “Улаанбаатар хот дахь гэр оронгүй иргэдийн дунд сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлт эмчилгээ, хяналт болон нийгмийн дэмжлэг” төслийн нэгдүгээр шатны үйл ажиллагаанд оролцож, гэр оронгүй иргэнийг тодорхойлж, бүртгэлжүүлэх ажлыг долоон дүүргийн нутаг дэвсгэрт 2017 оны 5 дугаар сарын 24-ний…

Төвийн ажилтнууд нарийн мэргэжлийн эмч нарын урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдлаа.

Төвийн ажилтнууд нарийн мэргэжлийн эмч нарын урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдлаа.

4.ЭХО 5.ЭКГ 6.сүрьеэ 7.мэс засал-гэмтэл зэрэг 12 /давхардсан тоогоор 84/ ажилтан хамрагдлаа.

Хүлэмжиндээ үрсэлгээ суулгалаа.

Хүлэмжиндээ үрсэлгээ суулгалаа.

Тус төвийн хашаанд байрлах хүлэмжиндээ өргөст хэмх, амтат чинжүүний үрсэлгээ суулгаж, арчилгаа, усалгаа хийж байна. Дээрх ажил нь төвөөр үйлчлүүлж байгаа иргэдийг ажил хөдөлмөр эрхлүүлэх, амьдрах арга ухаанд сургах, орлогын эх үүсвэртэй болгох зорилгоор жил бүр зохион байгуулагддаг бөгөөд 2017 онд 60 өргөст хэмх, 30 амтат чинжүүний үрсэлгээ суулгасан болно.

Улаанбаатар Марафон-2017 гүйлтэнд хамт олноороо оролцлоо.

Улаанбаатар Марафон-2017 гүйлтэнд хамт олноороо оролцлоо.

НЗД-ын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төвийн албан хаагчид  2017 оны 05 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулагдсан “Улаанбаатар марафон 2017” олон улсын гүйлтийн тэмцээнд бүртгүүлж 05 км-ын зайд уралдан амжилттай оролцлоо. “Улаанбаатар марафон 2017” олон улсын гүйлтийн тэмцээнд иргэд, аж ахуй нэгж, байгууллагууд маш идэвхитэй оролцож  нийт 31 мянган иргэн хамрагдсан юм.  Марафоны нээлт өглөөний…

“Аз жаргалтай Улаанбаатар”

“Аз жаргалтай Улаанбаатар”

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төвийн хамт олон "Аз жаргалтай Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд жил, улирлаар ажлаа төлөвлөн амжилттай гүйцэтгэж байна. 2017 оны хаврын тохижилтын ажлаар төвийн байрны гадна талд мод бут, цэцэг тарьж, усалгаа, арчилгааг тогтмол хийж байна. Өөдлөх айл үүднээсээ гэдэг ардын зүйр үгийг дагаж хашааны эвдэрхий хаалгыг шинэчлэн сольж, хаалганы 2…

Ахмад настныг баярлуулав.

Ахмад настныг баярлуулав.

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн Хамгааллын тусгай төв нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооноос ирсэн гэр оронгүй, олон жил хорих газарт яд эдэлсний улмаас өөрийн регистрийн дугаарыг мэдэхгүй, огт иргэний бичиг баримт авч байгаагүй ахмад настныг бичиг баримтжуулах үйлчилгээнд хамруулж, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Сонгинохайрхан дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтэс, Оюуны Өмч, Улсын…

Авлигатай тэмцэх газраас тус байгууллагын ажилтнуудад сургалт зохион байгууллаа.

Авлигатай тэмцэх газраас тус байгууллагын ажилтнуудад сургалт зохион байгууллаа.

Авлигатай тэмцэх газрын даргын баталсан удирдамжийн дагуу 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр АТГ-ын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Г.Арсланхуягаар ахлуулсан ажлын хэсэг Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн Хамгааллын тусгай төвийн ажил үйлчилгээтэй танилцлаа. Ажлын хэсэг Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр сурталчлах, хамтран ажиллах чиглэлээр нөхцөл байдлыг тодорхойлох, авлигын эрсдлийн үнэлгээ хийх, авлигын эсрэг…

Ном хандивлах аянд нэгдэв.

Ном хандивлах аянд нэгдэв.

       Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төвийн хамт олон  2017 оны 05 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд Жанжин Сүхбаатарын талбайд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдсан  “Ulaanbaatar book fair” олон улсын номын  баярт зохиолчид, ном эрхлэн гаргагч, хэвлэлийн компани, хуучин номын худалдаа эрхлэгчид өргөнөөр оролцон өөрсдийн…

Мод тарих Үндэсний өдрөөр…

Мод тарих Үндэсний өдрөөр…

Мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан төвийн сэтгэл зүйч П.Ариунбилэгийн санал, санаачлагаар ургалт сайтай, 2 настай  37 улиас модыг төвийн хашаанд суулгалаа. Хайлаас-23 кг, бургас-38 кг, улиас-38 кг, шар хуайс-0,2 кг тоосыг жил бүр өөртөө шингээдэг талаар судалгаа байдаг. Тэгвэл төвийн хашаанд суулгасан энэ удаагийн 37 суулгац нь жилд нийлбэр дүнгээрээ орчны 1406 кг тоосыг өөртөө…

Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны 6 дугаар хэсгийг хамарсан хог цэвэрлэгээний ажил зохион байгуулав.

Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны 6 дугаар хэсгийг хамарсан хог цэвэрлэгээний ажил зохион байгуулав.

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/04 тоот тушаал, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/137 тоот захирамж, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 10 тоот захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус төвийн 11 албан хаагч, төвөөс үйлчилгээ…

Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэстэй хамтран ажиллалаа.

Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэстэй хамтран ажиллалаа.

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төвөөс Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэстэй хамтран гэр оронгүй тэнэмэл иргэдийг бүртгэлжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж 78 иргэнийг хамрууллаа. Үйл ажиллагааны үеэр Нийгмийн хамгааллын тусгай төвөөс иргэдийг халуун хоол цай,  халуун усанд оруулах, үс засах зэрэг үйлчилгээнд хамрууллаа.