УИХ-ын гишүүн Х.Нямбаатар манай төвийн үйлчлүүлэгч иргэнд гэр олголоо.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар манай төвийн үйлчлүүлэгч иргэнд гэр олголоо.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар манай төвөөс нийгэмшүүлэх үйлчилгээнд хамрагдаж байгаа иргэн Б.Эрдэнэцогтод өргөө цагаан гэр олгож, амьдралд нь дэмжлэг үзүүллээ. Б.Эрдэнэцогт нь төвөөс зохион байгуулагддаг мэргэжил олгох сургалтанд хамрагдан, архины хамаарлаас гарсан бөгөөд одоогоор манай төвөөс хэрэгжүүлж буй Хөдөлмөрч Монгол хүн төслийн ногооны талбайд ажиллаж байгаа болно. Амьдралдаа алдаж эндсэн ч өөрийн хичээл зүтгэлээр сайн сайхан…

Төвийн ажилтнууд нарийн мэргэжлийн эмч нарын урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдлаа.

Төвийн ажилтнууд нарийн мэргэжлийн эмч нарын урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдлаа.

4.ЭХО 5.ЭКГ 6.сүрьеэ 7.мэс засал-гэмтэл зэрэг 12 /давхардсан тоогоор 84/ ажилтан хамрагдлаа.

Тэмцээн зохион байгууллаа.

Тэмцээн зохион байгууллаа.

Инээдмийн баярын өдрийг тохиолдуулан Дэлхийн Зөн – Баян хошуу ОНХХ-ийн дэргэдэх “Аз жаргалтай байя” клубийн санаачлагаар төвөөр үйлчлүүлж буй иргэдийн дунд АХА тэмцээн, теннисний тэмцээн зохион байгууллаа. АХА тэмцээнд нийт 22 иргэн оролцож Б.Ариунболд тэргүүн байр, Ц.Дамдинпүрэв дэд байр, Д.Баасанлхүндэв гутгаар байрыг тус тус эзэллээ. Теннисний тэмцээнд нийт 14 иргэн оролцож, 12 тоглолт болсноос тэргүүн…

Нэгдсэн арга хэмжээ зохион байгууллаа.

Нэгдсэн арга хэмжээ зохион байгууллаа.

Нийслэлийн Засаг Даргын дэргэдэх Нийгмийн Хамгааллын тусгай төв, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэстэй хамтран гэр оронгүй иргэдийг бүртгэлжүүлэн, төвийн үйлчилгээнд хамруулах зорилгоор 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр нэгдсэн арга хэмжээ зохион байгууллаа. Баянзүрх дүүргийн 14 хороо, Нарантуул худалдааны төв орчимд тэнэмэл амьдралаар амьдарч буй 42 иргэнийг цагдаагийн алба хаагч, нийгмийн ажилтнууд…

Сар шинийн баяр

Сар шинийн баяр

НЗД-ын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төв нь жил бүр үйлчлүүлэгч иргэдийн дунд Сар шинийн баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ. Энэ жил 02 дугаар сарын 23-ны өдрийн 14.00 – 17.00 цагийн хооронд төвөөс үйлчилгээ авч буй 60 үйлчлүүлэгч иргэнийг хамруулсан баярын арга хэмжээг зохион байгууллаа. Баярын арга хэмжээ төвийн дарга Г.Цэрэндулам мэндчилгээ дэвшүүлснээр эхэлж Н.Анх-Амгалан даралтат…

Үзэсгэлэн худалдаа

Үзэсгэлэн худалдаа

Нийгмийн хамгааллын тусгай төвийн үйлчлүүлэгч иргэдийн урласан 10 нэр төрлийн 44 ширхэг эсгий бүтээлүүдээр 2017 оны 02 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд “Цагаан сар Сонгинохайрхан-2017” үзэсгэлэнд оролцлоо. Уг үзэсгэлэнг Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвөөс зохион байгуулсан бөгөөд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт жижиг дунд, хувиараа өрхийн үйлдвэрлэл эрхлэгч иргэд, аж ахуй…

“Гэртээ харих зам” хөтөлбөр үргэлжилсээр

“Гэртээ харих зам” хөтөлбөр үргэлжилсээр

"Гэртээ харих зам" хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийгмийн халамжийн газар хамтран зохион байгуулсан хөтөлбөрийн танилцуулга, арга зүйн зөвлөгөө өгөх хэлэлцүүлэгт Нийслийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төвийн Ахлах арга зүйч Н.Нэргүй, Нийгмийн ажилтан Б.Халиунаа, Сэтгэл зүйч П.Ариунбилэг нар…

Гэртээ харих зам

Гэртээ харих зам

"Гэртээ харих зам" хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийгмийн халамжийн газар хамтран зохион байгуулсан хөтөлбөрийн танилцуулга, арга зүйн зөвлөгөө өгөх хэлэлцүүлэгт Нийслийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төвийн дарга Г.Цэрэндулам оролцож, төвийн үйл ажиллагааг танилцуулж, хамтран ажиллахыг…

Мөнгөн Улаанбаатар

Мөнгөн Улаанбаатар

Хүй долоон худаг дахь “Монгол наадам цогцолбор”-ын “UB Resort” цанын баазад “Мөнгөн Улаанбаатар” өвлийн спорт наадам, цасны баяр боллоо. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн захирагчийн ажлын алба, нийслэлийн харьяа газар, агентлаг, дүүрэг, улсын үйлдвэрийн газруудын удирдлага, албан хаагчид болон Улаанбаатар хотын иргэд цасны баярт оролцсон юм. Хотын удирдлагууд нээлтийн үг…

Төсвийн шууд захирагчдын үр дүнгийн гэрээ

Төсвийн шууд захирагчдын үр дүнгийн гэрээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр төр захиргааны Хангарди ордонд дүүргийн Засаг дарга болон төсвийн шууд захирагч нартай гэрээ байгуулж гарын үсэг зурлаа. Нийслэлийн Засаг даргын орлогчид болон нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчтай “Удирдлагын гэрээ”, дүүргийн Засаг дарга нартай “Засгийн газрын чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээ”, төсвийн шууд захирагч болон харьяа…

Үйл ажиллагааны тайлан

Үйл ажиллагааны тайлан

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс, 6 хорооны хэсгийн байцаагч Ахмад Б. Амарсайхан нь тус хороонд хийгдсэн 2016 оны ажлын тайланг иргэдэд нээлттэй хэлбэрээр тайлагналаа. Тухайн хуралд 6 хорооны хэсгээр гэмт хэргийн гаралт, бууралт, эзэн холбогдогч нь тодорхойгүй байгаа хэргүүдийн талаар ярьж, шуурхай ажиллаж байгааг иргэдэд тайлагнав. Тайлангийн хурлын үеэр тус төвөөр үйлчилгээ авч…

Хамтын ажиллагаа

Хамтын ажиллагаа

Нийгмийн хамгааллын тусгай төв нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулдаг. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэстэй хамтран тухайн нутаг дэвсгэрт харьяалагдах, хорихоос суллагдсан иргэдэд байгууллагын тухай товч танилцуулга, үйл ажиллагааны чиглэлийн дагуу сургалт зохион байгууллаа. Сургалтанд хамрагдсан иргэдээс тус байгууллагад хандан үйлчилгээ авах иргэн байгаагүй болно. Сургалтыг НХТТөвийн Нийгмийн ажилтан Б.Батпүрэв,…

Шинэ жил

Шинэ жил

            Нийслэлийн засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төв нь жил бүр үйлчлүүлэгч иргэдийн дунд шинэ жилийн баярын арга хэмжээ зохион байгуулдаг билээ. 2016 оны шинэ жилийн баярын арга хэмжээг 2016 оны 12 дугаар сарын 27 өдөр амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. Энэхүү шинэ жилийн баярын арга хэмжээнд нийт  99 иргэн хамрагдлаа. 2016 оны шилдэг үйлчлүүлэгчээр…

Баярын хурал

Баярын хурал

Нийгмийн хамгааллын тусгай төвийн хамт олон 2016 оны ажлаа дүгнэж, 2017 оны зорилго зорилтоо тодорхойлон шинэ оноо угтаж байна. Манай хамт олон 2016 онд дэвшүүлсэн зорилтоо амжилттай биелүүлж зорилтот бүлгийн иргэд рүү чиглэсэн олон ажлуудыг амжилттай зохион байгуулсан нь иргэдийн талархлыг хүлээж байна. 2016 оны байгууллагын аварга ажилтнаар Э.Пүрэвсүрэн /нийгмийн ажилтан/ байгууллагын шилдэг ажилтнаар Н.Нэргүй…

Ариутгал

Ариутгал

Нийгмийн хамгааллын тусгай төв нь 4 дүгээр улирлын ариутгалыг гэрээний дагуу 1500 м2 талбайд шавьж устгал, халваргүйтгэлийг төвийн байранд, гадна нойлд жавелионаар, “Болор ариусал” ХХК-ны ариутгагчаар шавьж устгалыг жилью, мэрэгч устгалыг бромеделион бүхий өгөөш зэрэг Монгол улсын бүртгэлд бүртгэгдэж зөвшөөрөгдсөн хор бодисыг 0,15, 0,25,0,5,1,2,3,4,5,10%-р найруулан 1м2 талбайд 80-200 мл зарцуулагдахаар тооцуулан хийж гүйцэтгүүлэв.