Улсын баяр наадмыг угтаж явган аялал зохион байгууллаа.

Улсын баяр наадмыг угтаж явган аялал зохион байгууллаа.

Үйлчлүүлэгч иргэдийг олон нийтийн үйл ажиллагаанд хамруулах эелдэг харилцааг хэвшүүлэх зорилго бүхий “Явган аялал” арга хэмжээг 5 дахь жилдээ зохион байгууллаа. Иргэдийн дунд дараах тэмцээн урилдааныг зохион байгуулж, шагнал урамшуулал олголоо. 32 бөхийн барилдаан Ойрын зайн гүйлт Буухиа тэмжээн Дартсын тэмцээн Сумо бөхийн барилдаан

Бүлгийн зохион байгуулалттай ногоо тариалах ажлаа амжилттай хийж дуусгалаа.

Бүлгийн зохион байгуулалттай ногоо тариалах ажлаа амжилттай хийж дуусгалаа.

Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газартай хамтран “Бүлгийн зохион байгуулалттай хүнсний ногоо тариалах арга хэмжээ”-нд төвөөс үйлчилгээ авч буй зорилтот бүлгийн 45 иргэнийг хамруулан ажиллаж байна. Энэ жил 3 га талбайд төмс, хүнсний ногоо, 120м2 талбай бүхий 3 хүлэмжинд нарийн ногоо тус тус тариаллаа. Төвийн ажилтнууд хуваарийн дагуу явж, үйлчлүүлэгч иргэдийг удирдан, зохион байгуулж ажилласнаар хөтөлбөрт хамрагдаж…

Төвийн ажилтнуудад сургалт зохион байгууллаа.

Төвийн ажилтнуудад сургалт зохион байгууллаа.

2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэстэй хамтран төвийн ажилтан албан хаагчдад тэр дундаа 24 цагаар архинд донтох өвчтэй иргэдтэй ээлжээр ажилладаг харуул хамгаалалтын ажилтнуудад зориулан сургалт, зөвлөгөөн зохион байгууллаа. Өөрсдийн ажилд тулгарч буй бэрхшээл, хүндрэлтэй асуудлыг харилцан ярилцаж, цаашид хэрхэн хамтарч…

Үйлчлүүлэгч иргэдэд музей үзүүлэв.

Үйлчлүүлэгч иргэдэд музей үзүүлэв.

2017 оны 03 дугаар сарын 06 Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болон Монгол цэргийн баярыг угтан төвөөр үйлчлүүлж буй иргэдэд Төрийн ордны түүхийн музей, Монголын үндсний музейг үзүүллээ. Үйлчлүүлэгч иргэн Мөнхтуяа, Дамдинпүрэв нар Төрийн түүхийн музейг анх удаа үзсэндээ маш их баярлаж, музей үзсэн бусад иргэд уг үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байв.

Тендерийн урилга

ТЕНДЕРИЙН УРИЛГА   Огноо: 2018 оны  03 дугаар сарын 06-ны өдөр Тендер шалгаруулалтын нэр:  Хүнсний материал худалдан авах Тендер шалгаруулалтын дугаар: НХТТ/201802001   Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төв нь эрх бүхий тендерт оролцогчдоос Хүнсний материал худалдан авах тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.  Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж,…

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Бүгд найрамдах Солонгос улсын Элчин сайдын яамнаас тусламж үзүүллээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Бүгд найрамдах Солонгос улсын Элчин сайдын яамнаас тусламж үзүүллээ.

2018 оны 02 дугаар сарын 28 Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Сайн санаат хүмүүс” нийгэмлэгтэй хамтран Нийгмийн хамгааллын тусгай төвөөс үйлчилгээ авч буй гэр оронгүй эмзэг бүлгийн эмэгтэйчүүдэд 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр тусламжийн бараа бүтээгдэхүүнийг гардуулан өглөө. Тус үйл ажиллагааг зохион байгуулсан Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Бүгд…

Орон гэргүй тэнэмэл иргэд ихээр төвлөрдөг газруудад ажиллалаа.

Орон гэргүй тэнэмэл иргэд ихээр төвлөрдөг газруудад ажиллалаа.

2018 оны 02 дугаар сарын 22 Зорилтот бүлгийн гэр оронгүй тэнэмэл иргэд ихээр төвлөрч байрладаг газруудаар явж, тэнэмэл иргэдийн судалгааг хийх, тэдэнд байгууллагын үйлчилгээг хүргэх, түр хоноглох байранд байрлуулах зорилгоор төвийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нар 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хуваарь, чиглэлийн дагуу ажиллав. Нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах худалдааны төв, хоёрдогч түүхий эд…

“ЦАГААН САР-2018” ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦЛОО

“ЦАГААН САР-2018” ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦЛОО

2018 оны 02 дугаар сарын 09 Буянт-Ухаа спортын ордноос зохион байгуулсан “Цагаан сар-2018” үзэсгэлэн худалдаанд 2018 оны 02 дугаар сарын 09-15-ны өдрүүдэд “Эко үйлдвэрлэл” төсөл, мэргэшүүлэх сургалтаар хийгдсэн бүтээгдэхүүнүүдээр оролцлоо. Үзэсгэлэнд эсгий шаахай, хүүхдийн бойтог, шагайн тоглоом, эсгий олбог, шүрэн эдлэл, хөөрөгний даалин зэрэг 8 нэр төрлийн 100 бүтээгдэхүүнтэй оролцож  57 бүтээгдэхүүн борлууллаа.

2018 оны 02 дугаар сарын 13 Нийгмийн хамгааллын тусгай төвөөс Монголын уламжлалт сар шинийн баярыг угтан төвөөр үйлчлүүлж буй иргэдийн дунд “Монгол зан заншил, өв уламжлалаа дэлгэрүүлье” сэдэвт арга хэмжээг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа. Хөтөлбөрийн дагуу иргэдийн дунд шагайн наадгай, Монгол уламжлалт зан заншилтай холбоотой хэлц үг, түргэн хэллэгийн уралдаан…

Явган аялал зохион байгууллаа.

Явган аялал зохион байгууллаа.

Үйлчлүүлэгч иргэдийн амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, олон нийтийн үйл ажиллагаанд хамруулж, нийтэч хамт олны харилцаанд татан оролцуулж, найрсаг харилцааг хэвшүүлэх зорилго бүхий Улсын их баяр наадмыг угтсан “Явган аялал”-ын арга хэмжээг 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 08.30 – 18.00 цагийн хооронд 43 үйлчлүүлэгч иргэнийг хамруулан, 8 албан хаагч амжилттай зохион байгууллаа.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар манай төвийн үйлчлүүлэгч иргэнд гэр олголоо.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар манай төвийн үйлчлүүлэгч иргэнд гэр олголоо.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар манай төвөөс нийгэмшүүлэх үйлчилгээнд хамрагдаж байгаа иргэн Б.Эрдэнэцогтод өргөө цагаан гэр олгож, амьдралд нь дэмжлэг үзүүллээ. Б.Эрдэнэцогт нь төвөөс зохион байгуулагддаг мэргэжил олгох сургалтанд хамрагдан, архины хамаарлаас гарсан бөгөөд одоогоор манай төвөөс хэрэгжүүлж буй Хөдөлмөрч Монгол хүн төслийн ногооны талбайд ажиллаж байгаа болно. Амьдралдаа алдаж эндсэн ч өөрийн хичээл зүтгэлээр сайн сайхан…

Нийслэлийн хэмжээнд тэнүүчлэн амьдарч буй иргэдийн дунд Сүрьеэ өвчний тандалт, судалгаа хийгдэж байна.

Нийслэлийн хэмжээнд тэнүүчлэн амьдарч буй иргэдийн дунд Сүрьеэ өвчний тандалт, судалгаа хийгдэж байна.

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төв, Нийслэлийн Халамжийн газартай хамтран Монголын Улаан Загалмай Нийгэмлэгээс хэрэгжүүлж буй “Улаанбаатар хот дахь гэр оронгүй иргэдийн дунд сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлт эмчилгээ, хяналт болон нийгмийн дэмжлэг” төслийн нэгдүгээр шатны үйл ажиллагаанд оролцож, гэр оронгүй иргэнийг тодорхойлж, бүртгэлжүүлэх ажлыг долоон дүүргийн нутаг дэвсгэрт 2017 оны 5 дугаар сарын 24-ний…

Төвийн ажилтнууд нарийн мэргэжлийн эмч нарын урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдлаа.

Төвийн ажилтнууд нарийн мэргэжлийн эмч нарын урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдлаа.

4.ЭХО 5.ЭКГ 6.сүрьеэ 7.мэс засал-гэмтэл зэрэг 12 /давхардсан тоогоор 84/ ажилтан хамрагдлаа.

Судалгааны ажил

Судалгааны ажил

Жилийн ажлын төлөвлөгөөний дагуу зорилтот бүлгийн орон гэргүй тэнэмэл амьдралаар гадуур явж байгаа иргэдийн судалгааг хийж, төвийн үйлчилгээнд хамруулахаар мэдээлэл хүргэж ажилласан. Судалгаанд явах чиглэлийг судалж, тэнэмэл иргэд ихээр төвлөрөн байрлаж, шөнөөр хонодог газрууд болох Шастины нэрэмжит Улсын гуравдугаар эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвүүдээр орж, жижүүр болон үйлчилгээний…

Хамтын ажиллагаа

Хамтын ажиллагаа

Нийгмийн хамгааллын тусгай төв нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулдаг. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэстэй хамтран тухайн нутаг дэвсгэрт харьяалагдах, хорихоос суллагдсан иргэдэд байгууллагын тухай товч танилцуулга, үйл ажиллагааны чиглэлийн дагуу сургалт зохион байгууллаа. Сургалтанд хамрагдсан иргэдээс тус байгууллагад хандан үйлчилгээ авах иргэн байгаагүй болно. Сургалтыг НХТТөвийн Нийгмийн ажилтан Б.Батпүрэв,…