Нийслэлийн 379 жилийн ой угтаж зохион байгуулсан ажлууд

Нийслэлийн 379 жилийн ой угтаж зохион байгуулсан ажлууд

Нийгмийн хамгааллын тусгай төвөөс Нийслэлийн 379 жилийн ойг угтаж зорилтот бүлгийн  түр хоноглох байраар үйлчлүүлж буй иргэдийг хотын соёлд сургах, сөрөг зан үйл хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, нийгэмд итгэх итгэл үнэмшлийг нэмэгдүүлж  тэдэнд  хууль эрх зүйн болон танин мэдэхүйн мэдээллийг өгөх сургалт, соёл, олон нийтийн ажлыг төлөвлөгөөний дагуу 1 сарын хугацаанд  зохион байгууллаа.  Үүнд: “Цэвэр…

Талархлын өдөр арга хэмжээ зохион байгууллаа.

Талархлын өдөр арга хэмжээ зохион байгууллаа.

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн Хамгааллын Тусгай төвийн түр хоноглох байраар үйлчлүүлж буй иргэдийн дунд  жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Талархлын өдрийн арга хэмжээг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр зохион байгууллаа. Энэ удаагийн талархлын арга хэмжээнд үйлчлүүлэгч иргэд тэдгээрийн гэр бүл, төвийн ажилтан албан хаагчид оролцов. Үйлчлүүлэгч иргэд гэр бүлдээ, төвийн хамт…

Ахмадын баярыг тэмдэглэн өнгөрүүллээ.

Ахмадын баярыг тэмдэглэн өнгөрүүллээ.

Ахмадын баярын өдрийг угтан төвд бүртгэлтэй, түр хоноглох байраар үйлчлүүлэгч ахмад настай иргэдийн судалгааг гаргаж, 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр “Ахмадын баяр 2018” арга хэмжээг хөтөлбөрийн дагуу зохион байгууллаа. Нийгмийн эмзэг бүлгийн, гэр оронгүй, харж хандах гэр бүл, үр хүүхэдгүй ахмадад сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх, тэдний туулж өнгөрүүлсэн амьдралын сайн сайхан дурсамжийг сэргээх…

Улсын баяр наадмыг угтаж явган аялал зохион байгууллаа.

Улсын баяр наадмыг угтаж явган аялал зохион байгууллаа.

Үйлчлүүлэгч иргэдийг олон нийтийн үйл ажиллагаанд хамруулах эелдэг харилцааг хэвшүүлэх зорилго бүхий “Явган аялал” арга хэмжээг 5 дахь жилдээ зохион байгууллаа. Иргэдийн дунд дараах тэмцээн урилдааныг зохион байгуулж, шагнал урамшуулал олголоо. 32 бөхийн барилдаан Ойрын зайн гүйлт Буухиа тэмжээн Дартсын тэмцээн Сумо бөхийн барилдаан

Монголын Хүүхдийн ордонтой хамтран ажиллалаа.

Монголын Хүүхдийн ордонтой хамтран ажиллалаа.

2018 оны 05 дугаар сарын 08 2018 оны 05 дугаар сарын 08 ны өдөр Нийгмийн Хамгааллын Тусгай төвөөс Монголын Хүүхдийн Ордонтой хамтран ажиллаж, дуу, бүжгийн дугуйлангийн авъяаслаг суралцагчдын тоглолтыг үйлчлүүлэгч иргэдэд толилууллаа. Иргэд тоглолтын дараа хүүхдүүдэд баярлаж талархсан сэтгэлээ илэрхийлснээр арга хэмжээ өндөрлөлөө. Бидний хүсэлтийг хүлээн авч тус төвөөр үйлчлүүлж буй иргэдэд ая дууны дээжээрээ…

Үйлчлүүлэгч иргэдэд музей үзүүлэв.

Үйлчлүүлэгч иргэдэд музей үзүүлэв.

2017 оны 03 дугаар сарын 06 Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болон Монгол цэргийн баярыг угтан төвөөр үйлчлүүлж буй иргэдэд Төрийн ордны түүхийн музей, Монголын үндсний музейг үзүүллээ. Үйлчлүүлэгч иргэн Мөнхтуяа, Дамдинпүрэв нар Төрийн түүхийн музейг анх удаа үзсэндээ маш их баярлаж, музей үзсэн бусад иргэд уг үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байв.

Сар шинийн баярыг тэмдэглэн өнгөрүүллээ.

Сар шинийн баярыг тэмдэглэн өнгөрүүллээ.

2018 оны 02 дугаар сарын 13 Нийгмийн хамгааллын тусгай төвөөс Монголын уламжлалт сар шинийн баярыг угтан төвөөр үйлчлүүлж буй иргэдийн дунд “Монгол зан заншил, өв уламжлалаа дэлгэрүүлье” сэдэвт арга хэмжээг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа. Хөтөлбөрийн дагуу иргэдийн дунд шагайн наадгай, Монгол уламжлалт зан заншилтай холбоотой хэлц үг, түргэн хэллэгийн уралдаан…

Зорилтот бүлгийн эрхийг хамгаалах сарын аяны Хаалтын үйл ажиллагааг зохион байгуулав.

Зорилтот бүлгийн эрхийг хамгаалах сарын аяны Хаалтын үйл ажиллагааг зохион байгуулав.

Олон улсын хүний эрхийн өдрийг угтан “Зорилтот бүлгийн иргэдийн эрхийг хамгаалах сарын аян”-ыг 4 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа. Аяны хүрээнд төвөөр үйлчлүүлэгч иргэдэд хувь хүний хөгжил, төлөвшлийн олон талт сургалтуудыг зохион байгуулж, төвөөр үйлчлүүлж буй иргэдийг Төрийн ордонтой танилцуулах арга хэмжээг зохион байгуулав. Мөн аяны хаалтын үйл ажиллагааг 2017 оны 12 дугаар сарын 08-ны…

Тус төвөөр үйлчлүүлж буй иргэдийг Төрийн ордонтой танилцууллаа.

Тус төвөөр үйлчлүүлж буй иргэдийг Төрийн ордонтой танилцууллаа.

Тус төвөөр үйлчлүүлж буй иргэдийг Төрийн ордонтой танилцуулах арга хэмжээ уламжлал ёсоор зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээ нь төрт ёсоо дээдлэх, өв соёл, уламжлалаараа бахархах, нийгэм, төрийн зүтгэлтнүүдийн үлгэр дуурайл болсон намтар, түүхтэй танилцаж, тэдний эх орон, ард түмнийхээ төлөө хэрхэн ажиллаж хөдөлмөрлөж, өнөөгийн биднийг энэ сайхан цаг үетэй золгуулсан түүхийг танилцуулах зорилготой билээ.

Монгол, Японы уран бүтээлчдийн тоглолт үзүүллээ.

Монгол, Японы уран бүтээлчдийн  тоглолт үзүүллээ.

“Зорилтот бүлгийн иргэдийн эрхийг хамгаалах сарын аян”-ы хүрээнд  Нийслэлийн Соёл урлагийн газартай хамтран Монгол улс Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулсан Монгол-Японы уран бүтээлчдийн хамтарсан тоглолтыг төвөөр үйлчлүүлж буй 27 иргэнд үзүүллээ.  

Нийслэлийн 378 жилийн ой угтаж Гар бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа.

Нийслэлийн 378 жилийн ой угтаж Гар бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа.

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төвийн үйлчлүүлэгч иргэдийн дунд Гар бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа. Нийслэлийн 378 жилийн ойг угтан зохион байгуулсан уг тэмцээнд 4 баг оролцсоноос Ч.Төмөрбаатар ахлагчтай баг тэргүүн байр, М.Эрдэнэхуяг ахлагчтай баг дэд байр, Ж.Даваасүрэн шилдэг тоглогчоор тус тус шалгарлаа.

Нийслэлийн өдрийг угтан “Би нийслэлийн иргэн” илтгэлийн тэмцээн зохион байгууллаа.

Нийслэлийн өдрийг угтан “Би нийслэлийн иргэн” илтгэлийн тэмцээн зохион байгууллаа.

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 378 жилийн ойн хүрээнд Нийгмийн хамгааллын тусгай төв нь тус төвөөр үйлчлүүлж буй иргэдийн дунд “Би нийслэлийн иргэн” сэдэвт илтгэлийн тэмцээн зохион байгуулав. Уг  тэмцээнд нийт 8 иргэн оролцож  нийслэлээр овоглосон тус байгууллагаар үйлчлүүлж буй санал сэтгэгдлээ илэрхийлж, Нийслэлийн хөгжил дэвшилд өөрийн оруулж чадах хувь нэмрийн талаар илтгэл тавилаа.Төвийн дарга Г.Цэрэндулам…

Явган аялал зохион байгууллаа.

Явган аялал зохион байгууллаа.

Үйлчлүүлэгч иргэдийн амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, олон нийтийн үйл ажиллагаанд хамруулж, нийтэч хамт олны харилцаанд татан оролцуулж, найрсаг харилцааг хэвшүүлэх зорилго бүхий Улсын их баяр наадмыг угтсан “Явган аялал”-ын арга хэмжээг 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 08.30 – 18.00 цагийн хооронд 43 үйлчлүүлэгч иргэнийг хамруулан, 8 албан хаагч амжилттай зохион байгууллаа.