Үйлчлүүлэгч иргэдийн дунд сар шинийн баярын арга хэмжээ зохион байгууллаа

Үйлчлүүлэгч иргэдийн дунд сар шинийн баярын арга хэмжээ зохион байгууллаа

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төв жил бүр үйлчлүүлж буй иргэдийн дунд Сар шинийн баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ. 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр уг арга хэмжээг зохион байгуулж урлагийн тоглолт, ардын уламжлалт тоглоом наадгайгаараа наадаж, ахмад буурлуудын сургааль үгсийг сонсож, үндэсний дээл хувцсаараа гоёж оролцлоо.
Баярын арга хэмжээг төвийн дарга Г.Цэрэндулам нээж мэндчилгээ дэвшүүлээд тус байгууллага 2018 оны ажлаа “Бүрэн хангалттай “ үнэлгээтэй дүгнүүлсэн амжилт арвин Шороон гахай жилээ угтаж байгааг онцлон давхар баяр хүргэж амжилт хүслээ.

div#stuning-header .dfd-stuning-header-bg-container {background-image: url(http://nhtt.ub.gov.mn/wp-content/uploads/2019/01/03-1.png);background-color: #264795;background-size: cover;background-position: center center;background-attachment: scroll;background-repeat: no-repeat;}#stuning-header div.page-title-inner {min-height: 320px;}