DSC03595

            Нийслэлийн Засаг Даргын Дэргэдэх Амьдрах Ухаан Сургалт Үйлдвэрлэлийн Тусгай Төвөөс санаачлан үйлчлүүлэгч иргэд болон тэдний ар гэрийг хүлээн авч талархалын өдрийг 2015 оны 3 дугаар сар 27 ны өдрийн 1000-1300 цагийн хооронд зохион байгууллаа. Талархалын өдрийн зорилго нь төвийн нийгэмшүүлэх үйлчилгээнд хамрагдаж буй үйлчлүүлэгч иргэдийн нийгэмших үйл явц болон ахиц, өөрчлөлт гарч байгаа талаар нээлттэй ярилцан, тэдний гэр бүлд суртчилан таниулж, гэр бүлтэй нь эргэх холбоотой ажиллах нөхцөлийг нэмэгдүүлэх замаар үйлчлүүлэгч иргэдийг чадваржуулахад өөрчлөлт гаргахад чиглэв.

            Талархалын өдрийн хөтөлбөрийн дагуу ахлах арга зүйч Н.Нэргүй арга хэмжээг нээн үг хэлж, төвийн үйл ажиллагаа болон үйлчлүүлэгч иргэдэд үзүүлдэг үйлчилгээний талаар товч мэдээллийг нийгмийн ажилтан Б.Халиунаа өгөв.

Арга хэмжээнд үйлчлүүлэгч иргэдийн гэр бүл, найз нөхдөөс А.Булган ээж н.Дөрвөд,  Д.Дорлиг ээж н.Мөнх, Ц.Буянгэрэл эгч Д.Алтангэрэлийн охин А.Одончимэг, Д.Нямдаваа найз П.Адъяасүрэн нар хүрэлцэн ирсэн. Гэр бүлийн төлөөлөл болон нийгмийн ажилтан нар үйлчлүүлэгч иргэдийн одоогийн нөхцөл байдал цаашдын нийгэмших арга зам, тулгамдаж буй асуудал дээр нээлттэй яриаг өрнүүлэн хамтран эргэх холбоотой ажиллах хэрэгтэй гэсэн шийдэлд хүрэв. Талархалын өдөрт оролцсон иргэн бүр бие биеэндээ талархан баярлаж, төвийн ажилтан нар үйлчлүүлэгч иргэдэд гарын бэлэг өгч, нийгмийн ажилтан Б.Нандинцэцэгт талархаж явдагаа хэлж, үйлчлүүлэгч С.Батмөнх бэлэг өгөв.

            Арга хэмжээний төгсгөлд үйлчлүүлэгч иргэд нь цаашдаа хичээл зүтгэлтэй байж, дахин нийгэмших арга замаа хайж, буруу нөлөөллийн зүйлсээсээ татгалзахаа амлаж байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *