20150409_112055

 

            Нийгмийн эмзэг бүлгийн орон гэргүй, тэнэмэл амьдралтай иргэдийн бүртгэх, түр хоноглох байранд байрлуулах, бичиг баримтжуулах, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, нийгмийн халамжийн төрөлжсөн үйлчилгээнд хамруулах тэдэнд зөвлөгөө өгөх, зар тараах зорилгоор 2015 оны 4 сарын 09- ний өдрийн 0830- 1400 цаг хүртэл хуваарийн дагуу явж ажиллаа.

           

Энэ өдөр АУСҮТТөвийн Нийгмийн ажилтан Б.Батпүрэв, Пүрэвсүрэн, Үйлчлэгч Б.Болорцэцэг, Жолооч Л.Үнэнбат, Бэлтгэгч Б.Нарангэрэл, Эмч Б.Гэрэлмаа, Нярав Б.Отгонсайхан Жижүүр Х.Ууганбат, П.Адьяасүрэн нар хамтран заасан маршрут болох 5 чиглэлээр явж бүртгэл судалгаа хийн ажиллав. Судалгаанд нийт 121 иргэд хамрагдсанаас, 16 эмэгтэй, 105 эрэгтэй. Үүнээс тус төвд бүртгэлтэй 15 иргэн, бүртгэлгүй 106 иргэд байв. Тус төвөөр үйлчилгээ авах хүсэлтэй 16 иргэнд байгууллагын дүрэм журмыг Ахлах арга зүйч Н.Нэргүй танилцуулан түр хоноглох байранд авч, бүртгэлжүүлэлийг хийн ажиллав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *