DSC04383

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Амьдрах ухаан сургалт үйлдвэрлэлийн тусгай төв дээр 2015 оны 05 сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ННХЕГ-ын Зорилтод бүлгийн иргэддтэй ажиллах мэргэжилтэн Энхжаргал, тус төв дээр түр саатуулагдсан 41 орон гэргүй нэр бүхий иргэнийг авчирав.

            Тус төв дээр саатуулагдсан иргэдээс төвд бүртгэлтэй эсэхийг шалган, шинээр ирсэн бол бүртгэл судалгаа анкетийг авч, байрлах хүсэлтэй 13 иргэнийг халуун хоол, усанд оруулах түр хоноглох байраар хангаж бусад иргэдийг тухайн цагдаагийн албанд хаагчдад хүлээлгэн өгөв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *