Оюун тархины нууц “Баясгал” шинжлэх ухаан, урлаг соёлын соён гэгээрүүлэх тоглолт үзүүлсэн тухай

Оюун тархины нууц “Баясгал” шинжлэх ухаан, урлаг соёлын соён гэгээрүүлэх тоглолт үзүүлсэн тухай

Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэгийн тэргүүн, Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн С.Буяннэмэхийн шагналт зохиолч, яруу найрагч, шилдэг илтгэгч, шинжлэх ухааны доктор, профессор Жамбалын Цогтсугартай хамтран төвөөр үйлчлүүлж буй иргэдэд 3 удаагийн сургалт зохион байгуулсан. Сургалт оюун сэтгэлгээний нууц, оюун ухааны есөн дэвшил, хамгаалах арга техник гэсэн гурван үндсэн сэдвээс бүрдсэн.

Ж.Цогтсугар доктор энэхүү сургалтын агуулгатай уялдсан   “Оюун тархины нууц баясгал” шинжлэх ухаан, урлагийн соён гэгээрүүлэх цэнгүүнийг  2019 оны 04 дүгээр  сарын 20-нд Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд зохион байгуулсан бөгөөд уг тоглолтыг 75%-ийн хөнгөлөлттэй үнээр 30 үйлчлүүлэгч иргэнд үзүүлсэн. Төвийн 8 албан хаагч үйлчлүүлэгч иргэдийг удирдлага, зохион байгуулалтаар ханган, хамтдаа тоглолт үзсэн.

Монголчуудыг архины хэрэглээнээс татгалзаж, эрдэм мэдлэгээр  тархиа цэнэглэж, хөл дээрээ бус тархин дээрээ босохыг уриалсан анхны шинжлэх ухаан, урлагийн тоглолт нь үйлчлүүлэгч иргэд, төвийн ажилтнуудын сэтгэлд хүрсэн,  эх оронч сэтгэлгээ, баяр баясгалан, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлсэн онцлогтой болсон.

div#stuning-header .dfd-stuning-header-bg-container {background-image: url(http://nhtt.ub.gov.mn/wp-content/uploads/2019/01/03-1.png);background-color: #264795;background-size: cover;background-position: center center;background-attachment: scroll;background-repeat: no-repeat;}#stuning-header div.page-title-inner {min-height: 320px;}