DSC05160

НЗД-ын дэргэдэх амьдрах ухаан сургалт үйлдвэрлэлийн тусгай төв нь, төвийн үйлчлүүлэгч иргэдийн санал санаачлагаар 2015 оны 04 сараас эхлэн "Уран хатгамал" төсөл хэрэгжиж байгаа билээ. Энэхүү төслиийн хүрээнд хөдөлмөрийин чадвараа алдсан, нийгмийн эмзэг бүлгийн иргэд хэрээсэн оёдол, наамал, шүр зэргээр уран хатгамал урлаж, цагийг үр бүтээлтэй өнгөрөөж байна. Иргэдийн урласасн бүтээлээр үзэсгэлэн зохион байгуулж, олон нийтэд танилцуулахаар төлөвлөж, төлөвлөгөөний дагуу 7 сарын 10 өдөр "Дээлтэй монгол 2015" наадмын үеэр иргэдийн бүтээлээр үзэсгэлэн гаргалаа. Мөн энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан, төвийн үйл ажиллагааны танилцуулга, брошурыг хэвлэж иргэдэд тараах, сурталчилах зэрэг ажлууд хийгдэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *