DSC05549

            Нийгмийн хамгааллын тусгай төв нь ФИМИ тур ХХК- нь хамтран тус төвд амьдарч байгаа, бусдаасаа илүү нийгэмшиж  байгаа иргэдийг шалгаруулж, “Байгал нуур Итгэлт хамбын” аялалд аялалын зардлыг тус аялал жуучлалын компани зуун хувь даасан болно.

Манай төвийн иргэдээс хандив тусламжийн зорилгоор 3 иргэнийг Итгэлт хамбын аялалд авч явахыг “ФимиТур” ХХК зохион байгуулж.  Тус төвийн үйлчлүүлэгч иргэдээс хамгийн сайн нийгэмшиж бусдыгаа манлайлан байгаа иргэдээс, Захиргаа удирдлагын ажилчдын саналыг авч дараах Б. Азжаргал,Г. Наранцарал, Б.Оюунцэцэг  3 иргэнийг шалгаруулж хариуцсан багш нийгмийн ажилтнаар Б.Батпүрэв хариуцан авч явсан болно.

Аялалын бэлтгэлийг 2015 оны 08 сарын 10 өдрөөс эхлэн хангаж. УБЕГ-ын Гадаад паспортын хэлтэсээс 2015 оны 08 сарын 14-нд иргэдийн гадаад паспортыг авч, 2015 оны 08 сарын 21 шөнийн 12 цаг 30 минутанд Улаанбаатар хотоос хөдөлж, Дархан, Сэлэнгэ Улаан-Үд, Байгал нуур гэсэн маршуутаар 2015 оны 08 сарын 24 хүртэл 3 өдөр 4 шөнийн аялалыг зохион байгууллаа.

Мөн аялалын туршид явсан тэмдэглэлийг хөтөлж, 2015 оны 10 дугаар сарын 05-нд аялалын тухай үйлчлүүлэгч иргэд, мөн төвийн албан хаагчдад тайланг амжилттай тавилаа.
   

.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *