DSC06861

СХД-ийн Засаг даргын Тамгын газраас тус дүүргийн цагдаагийн гурван хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний газар,Хөдөлмөрийн хэлтэс , Нийгмийн хөгжлийн хэлтэс, Иргэний бүртгэлийн газар, Нийгмийн хамгааллын тусгай төв хамтран 2015 оны 11 сарын 16-наас 2015 оны 11 сарын 18-ны өдөр 3 хоногийн арга хэмжээг Нийгмийн хамгааллын тусгай төвтэй хамтран зохион байгууллаа.

            2015 оны 11 сарын 13-нд тус арга хэмжээний нээлтэнд төвийн Ахлах арга зүйч Н.Нэргүй оролцож, арга хэмжээний тухай мэдээлэл солилцсон болно.

            Тэнэмэл арга хэмжээний хүрээнд 3 хоногийн хугацаанд 82 иргэнийг Сонгионохайрхан дүүргийн цагдаагийн 3 хэлтэс хамтран тухайн иргэдийг Нийгмийн хамгааллын тусгай төв дээр авчран, дүүргийн Нийгмийн халамжийн хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, Иргэний бүртгэл, төвийн нийгмийн ажилчид бүртгэл судалгааг хийж ,халуун хоол цай, усанд оруулах, хувцас тараалтыг хийж, тухайн иргэдээс байранд байх хүсэлтэй иргэн, Гансүх, Сайханбаяр, Алтансүх нарыг байранд авч байршуулан, үйлчилгээнд хамруулж эхэллээ. Тухайн 82 иргэнээс огт бүртгэлгүй17 иргэнийг бүртгэж авав.

            Хаалтын үйл ажиллагаанд СХД-ийн Нийгмийн хөгжлийн хэлтэсийн дарга Баттөр тухайн иргэдтэй уулзан зөвлөгөө өгч ярилцав.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *