DSC06931

Нийслэлийн засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төв нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын СХД-н 2 дугаар хэлтэстэй хамтарсан ажил хийдэг билээ. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс, 6 хорооны хэсгийн байцаагч ахмад Б. Амарсайхан нь тус хороонд хийгдсэн 10 дугаар сарын ажлын тайланг иргэдэд нээлттэй хэлбэрээр тайлагналаа.

Тухайн хуралд 6 хорооны хэсгээр гэмт хэргийн гаралт эзэн холобогдогч нь тодорхойгүй байгаа хэргүүдийн талаар ярьж, шуурхай ажиллаж байгааг иргэдэд тайлагнав. Тайлангийн хурал Нийгмийн хамгааллын тусгай төвийн сургалтын танхимд болов. Тухайн  тайлангийн дараа иргэдээс санал асуулга авав.

Нээлттэй хуралд НХТТөвийн Нийгмийн ажилтан Б.Батпүрэв, Ахлах арга зүйч Н.Нэргүй, Сэтгэл зүйч Ариунбилэг,  үйлчлүүлэгч 25 иргэн оролцов.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *