IMG_9683

Нийгмийн халамжийн тухай хуулинд тусгагдсан зорилтот бүлгийн гэр оронгүй тэнэмэл иргэдэд чиглэсэн үйлчилгээний талаар ойлголт мэдээллийг түр хоноглох байраар үйлчлүүлэгч иргэдэд өгч, хамрагдах боломжтой иргэдийн судалгааг гаргав.Сургалтыг 2015 оны 11 дүгээр сар 20 ны өдөр төвийн танхимд зохион байгуулав.

Онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг дор дурдсан өрх, иргэнд олгоно:

  • гэнэтийн аюул, осол, урьдчилан төсөөлөх боломжгүй бусад шалтгаанаар гэр оронгүй, гэр орон нь цаашид амьдрах боломжгүй болсон болон амьжиргааны эх үүсвэрээ алдсан өрх;
  • 18 нас хүрээгүй байхдаа бүтэн өнчин болсон 18-24 насны иргэн;
  • хорих ангиас суллагдсан өөрийн гэсэн гэр оронгүй, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн; /Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
  • нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай, дөрөв ба түүнээс дээш 18 хүртэлх насны хүүхэдтэй, гэр оронгүй, өрх толгойлсон эцэг, эх; /Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
  • энэ хуулийн 19.2.4-т зааснаас бусад хоёр ба түүнээс дээш ихэр хүүхэд төрүүлж эсэн мэнд өсгөж байгаа өрх, иргэн;
  • байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны хүүхдэд Засгийн газраас тогтоосон тухайн үеийн нийгмийн халамжийн тэтгэвэртэй тэнцүү хэмжээний тусламжийг./Энэ заалтыг 2013 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ Онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг энэ хуулийн 13.5.1-13.5.5-д заасан өрх, иргэнд нэг удаа, энэ хуулийн 13.5.6-д заасан хүүхдэд сард нэг удаа, энэ хуулийн 13.5.7-д заасан иргэнд улиралд нэг удаа, энэ хуулийн 13.5.8, 13.5.9-д заасан иргэнд жилд нэг удаа тус тус олгоно.

Энэхүү заалтын дагуу манай төвд өршөөлийн хуулиар суллагдсан нэр бүхий 5 иргэнд онцгой байдлынг мөнгөн тэтгэмжийг хөөцөлдөж байна. Сургалтанд төвийн 29 иргэн хамрагдав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *