IMG_0062

Нийслэлийн Засаг Даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төв нь Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 138 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг Даргын 2003 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 272, 417 дугаарт захирамжаар Нийслэлийн хэмжээнд буй гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдэд Нийгмийн Халамжийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор 2003 онд  үүсгэн байгуулагдаж тасралтгүй 13 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын Тусгай төв нь Амьдралын боломж, янз бүрийн нөхцөл байдлаас шалтгаалан гэр оронгүй, тэнэмэл амьдралаар амьдарч буй иргэдэд нийгмийн халамжийн төрөл бүрийн үйлчилгээг үзүүлэн, дэмжин туслах зорилтын хүрээнд гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг БИЕ ДААН ажиллаж, амьдрах чадвартай болгоход чиглэсэн үйлчилгээг үзүүлдэг төрийн үйлчилгээний байгууллага юм.

 

2014 оноос эхлэн зорилтот бүлгийн иргэдийн эрхийг хамгаалах сарын аяныг санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд

 

Энэ  онд  тус үйл ажиллагааг 2 үндсэн чиглэлтэй зохион байгуулсан.

 

  1. Дотооддоо зохион байгуулах үйл ажиллагаа
  2. Гадагшаа чиглэсэн үйл ажиллагаа

Гадагшаа чиглэсэн үйл ажиллагаагаар Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байгууллагын танилцуулгыг хүргэж,  дараах сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулсан. Үүнд:

  1. Гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг бие даасан амьдралтай болгоход төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг хэрхэн хангах
  2. Цаашид иргэдийг гэр оронгүй, тэнэмэл амьдралд шилжихээс урьдчилан сэргийлэх

Тус хэлэлцүүлгийн хүрээнд дүүргүүдийн Нийгмийн хөгжлийн хэлтэстэй хамтран дүүргийн Цагдаагийн хэлтэс, Эрүүл мэндийн хэлтэс, Нийгмийн халамжийн хэлтэс, Хороодын засаг дарга болон хөгжлийн нийгмийн ажилтнуудыг оролцуулан 2015 оны  11 дүгээр сарын 24, 25, 26-ны өдрүүдэд нийслэлийн Сонгино Хайрхан, Хан-Уул, Сүхбаатар, Баянгол, Баянзүрх дүүргүүдэд зохион байгуулж нийт 166 албан хаагч, мэргэжилтнийг хамрууллаа.

Хан-Уул дүүрэг дээр зохион байгуулсан  хэлэлцүүлэг 2015.11.24-ний 14:00 цаг

 

Баянзүрх дүүрэг 2015.11.27-ны өдөр 10:00 цагт хэлэлцүүлэг зохион байгуулсаны дараа

 

Дээрх үйл ажиллагаануудыг төлөвлөгөөний дагуу 2015 оны 11 сарын 09 – 2015 оны 12 дугаар сарын 07-ныг хүртэл амжилттай зохион байгуулав.

2015 оны зорилтот бүлгийн иргэдийн эрхийг хамгаалах сарын аяны хугацаанд хийсэн үйл ажиллагаануудийг дүгнэн хэлэлцэж 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 10:00 – 12:00 цагт төвийн хурлын танхимд болж өндөрлөлөө.

 

Тус арга хэмжээнд:

  • Нийслэлийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын дэд дарга Энхсайхан
  • Нийслэлийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын зорилтот бүлэгтэй ажиллах мэргэжилтэн Ц.Энхжаргал
  • Сонгино Хайрхан дүүргийн нийгмийн хөгжлийн хэлтсийн нийгмийн асуудал хариуцсан мэргэжилтэн Алтанцоож
  • Сонгино Хайрхан дүүргийн хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Ж.Мөнхбилгүүн
  • Сонгино Хайрхан дүүргийн 6-р хорооны хэсгийн байцаагч Б.Амарсайхан нар хүрэлцэн ирж оролцлоо.

Аяны хаалтын үйл ажиллагаа 2015.12.08 10:00 цаг

Аяны хаалтын үйл ажиллагаа 2015.12.08-ны 10:00 цаг

 

Арга хэмжээг Нийслэлийн засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын Тусгай Төвийн захирал Ц.Инъяахүү нээн үг хэлсэн.

Арга хэмжээний үеэр төвийн нийгмийн ажилтан Э.Пүрэвсүрэн аяны хүрээнд зохиогдсон хэлэлцүүлгээс гарсан саналыг нэгтгэн танилцууллаа.

Мөн холбогдох албан тушаалтнуудад хэлэлцүүлгээс гарсан санлыг нэгтгэн албан бичгийн хамт хавсралтаар хүргүүлсэн юм.

 

Арга хэмжээний үеэр төвийн түр хоноглох байраар үйлчлүүлэгч иргэдийг төлөөллөн Г.Батсуурь, Б.Эрдэнэцогт, Н.Гантогтох нар аяны талаар санал, сэтгэгдэлээ хэлж, Тусгай төвийн үйлчлүүлэгч Д.Баатарсүх “Нийгмийн төлөө цохилох зүрх” нэртэй өөрийн зохиосон шүлгээ уншиж танилцууллаа.

НХТТөвийн үйлчлүүлэгч Д.Баатарсүх “Нийгмийн төлөө цохилох зүрх” шүлгээ уншлаа

 

 

Зохиогч: Дамбын Баатарсүх

НЗД-ын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төвийн үйлчлүүлэгч иргэн

2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр

 

Нийгмийн төлөө цохилох зүрх

 

Зүгээр л хүмүүс бие биенийхээ төлөө сэтгэл гаргадаг

Зүрхний цохилтынх нь тоог тодруулах гэж би шүлэг тэрлэсэнгүй

Ямар ч л байсан бидний цөөхөн Монголчууд

Ядарсан задарсан гэлтгүй

Яг л адилхан амьдрах учиртайг санаж

Хэлэх ёстой гэж бодож байгаа

Хэлхээтэй хэдэн мөр шүлгээрээ

Нийслэлийн өнгө үзэмжинд бараан сүүдэр авчирснаар

“Нийгмийн хог шаар” гэж хэлүүлэх дөхсөн

Тэнэмэл амьдралтай тэр л хэсэг хүмүүсийг

Тэрэлсэн шүлгээрээ шүүмжилж би муулах гэсэнгүй

Өөрөө бас алдаж эндэн, халтирч үзсэн туршлагатай болохоор

Өрөөл бусдыг муулахаасаа өмнө “засаж” залруулах нь зүйтэй юм гэж   

санаад

Өрөмч энэрэнгүй Монгол заншилаа бодон бодон

Өөд нь татах эрхэм үйлстэй санаа нийлэн алхаж байна

Би өөрөө бол бага багаар шүлэг бичигч хүн байгаа юм

Билэг оюун сод ухааныг бол бишрэгч хүн байгаа юм

Хэлэх гэсэн үгээ бол харин

Хэний ч өмнө хэлэх шиг хэлэх болно оо

Шудрага үнэний  төлөө хийх тэмцлээ

Шулуухан шүлгээрээ л тэрлэж эхэлнэ ээ

Ар Монголд минь өнөөдөр

Амьдрал жаахан хүндхэн байна

Ажилгүйдэл, ядууралтай мөр зэрэгцээд

Архидалт, залхуурал хоёр мөчөөгөө өгөхгүй нэмэгдэж байна.

Яалт ч үгүй үүнээс үүдээд

Ядуу баяны ялгаа гарч

Яахын аргагүй холдож байна

Тэнгэр заяатай хөх толботой Монголчууд маань

Тэгш эрхтэй явах ёстойг

Үндсэн хуулиндаа заасан байлтай

Гэтэл өнөөдөр юу л болоод байна даа гэж

Гэгэлзсэн сэтгэл минь өөрийн эрхгүй санаа зовоход хүрлээ шүү дээ

Гэр бүл салалт ч архидалтаас үүдэлтэй

Гэмт хэргийг гаралт ч мөн түүнээс үүдэлтэй

Өөдөө хийморьтой Монгол түмэн маань

Өрх гэртээ галаа бадамлуулж

Элэг бүтэн амьдарч чадвал

Энх амгалан байдал аяндаа хүрээд л ирнэ ээ

Эх орны эдийн засгийн хямрал ч гэсэн

Эхнээсээ авахуулаад засраад л явчихна аа

Нийгмийн дотор бугшиж байгаа энэ л муухай өвчин эмгэг нь

Нийлж хамтраад нэгэн зүгт тэмцэж чадвал эдгээж болох өвчин гэдгийг мэдэж байна

Төр маань иргэдээ өөд нь татах гээд нилээдгүй хөрөнгө зарцуулж байгаа нь

Төв нэртэй энэ л байгууллагын Нийгмийн эрүүлжүүлэх зорилгод оршмой

Цохилох зүрхээ нэгэн зүгт чиглүүлвээс

Цоо шинэхэн гэгээлэг амьдрал ойрхон байгааг илэрхийлсэн

Цочимог зангаасаа болж алдаж эндсэн

Цоглог бяцхан найрагч миний

Цорийн ганц зорилго юм шүү

Гутлаа чирсэн гуйлгачингууд

Гудагж талбайгаар бүү тэнээсэй гэсэндээ

Танхайрч архидсан өөдгүй хүмүүс

Траншейнд бүү хоноосой гэсэндээ

Хооллож амрах оронгүй иргэд

Хог түүж битгий яваасай гэсэндээ

Төрөөс дэмжлэгтэй хамгаалах орчин

Төгс үйлчилгээг үзүүлж байна

Зүдэрч зовсон зорилтот нөхдөө

Зүгшрэх тал руу нь дуудаж байна

Өөдөө бадамлах галтай өрх гэрүүд

Өнө мөнхийн гэрэлт ирээдүй

Өвгөдөөс уламжлалт Ухаант төр минь

Өргөн олны минь түшиг тулгуур

Уриалж нөхдөө дуудсан шүлэг минь

Унших дуртай судар нь болоосой

Урагшлах зам руу дэмжсэн төр минь

Урам зоригийг хайрлаж байгаасай

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *