DSC07657

Нийгмийн хамгааллын тусгай төв улирал бүр үйлчлүүлэгч иргэдийг нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамруулдаг билээ. Энэ удаад 2016 оны 01 сарын 24-нд СХД-ийн 14 дүгээр төвийн ЭХО, Чих хамар хоолой, Сүрьеэ, Дотор, Мэс засал, Эмэгтэйчүүдүүдийн эмч нарын бүрэлдэхүүнээр ирж үзлэг оношлогоо зөвлөгөө өгч ажиллав. Үзлэгт хамрагдсан иргэдийг амбулоторын картаар бүрэн хангаж, үзлэгт хамруулав. Үзлэгээр нийт 339 иргэн хамрагдав. Үүнд: Доторын эмчийн үзлэг 47, Сэтгэцийн эмчийн үзлэг 10, Эмэгтэйчүүдийн үзлэг 12, ЭХО 49, Мэс заслын үзлэг 57, Чих хамар хоолой 55, сүрьеэ 56, серологийн шинэжилгээнд 53 иргэн тус тус хамрагдав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *