12319274_530034823854898_550205543_n

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн Хамгааллын Тусгай төв нь үйлчлүүлэгч иргэдийн дунд тэмдэглэлт баяр ёслолын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ. Гал бичин жилийн сар шинийн баярыг угтан үйлчлүүлэгч иргэдийн дунд 2 дугаар 08-ны өдөр буюу битүүнд “Дээлтэй өдөрлөг” зохион байгууллаа.

            Тус арга хэмжээнд:

  • Тусгай төвийн захирал Ц.Инъяахүү нээн үг хэлж
  • Үйлчлүүлэгч иргэд өдрийн хоол, салатаар үйлчилж
  • Иргэдийн дундаас урлагийн номер үзүүлсэн
  • Шагайн наадгайгаар хөгжилдлөө.

Иргэдийн дундаас гарсан урлагын номерийг Ж.Даваадорж, Ц.Отгончимэг, А.Алтансүх, Ю.Самбуу, С.Сарангэрэл, О.Анхбаяр нар үзүүлсэн бөгөөд тэд хамт олондоо ая дуугаа өргөн барьж, лимбэ тоглож иргэдийг сонорыг баягасан юм. Мөн төвийн нийт ажилтнуудаас цуглуулсан шагайн наадгайгаар тоглож, 12 жил орхих тоглоомыг нийт  иргэд тоглов.

Тус сар шинийн арга хэмжээнд нийт 41 иргэн хамрагдсан ба төвийн нийт ажилтнууд оролцлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *