DSCN6496

            Нийгмийн эмзэг бүлгийн орон гэргүй, тэнэмэл амьдралтай иргэдийг бүртгэх, түр хоноглох байранд байрлуулах, бичиг баримтжуулах, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, нийгмийн халамжийн төрөлжсөн үйлчилгээнд хамруулах тэдэнд зөвлөгөө өгөх, зар тараах зорилгоор 2016 оны 02 сарын 19- ний өдрийн 0830- 1500 цаг хүртэл хуваарийн дагуу явж ажиллаа.

Энэ өдөр НХТТөвийн Нийгмийн ажилтан Б.Батпүрэв, Э.Пүрэвсүрэн, Н.Нандинцэцэг, Б.Халиунаа, Сэтгэл зүйч П.Ариунбилэг,  Үйлчлэгч Б.Болорцэцэг А. Одончимэг,  Ахлах арга зүйч Н.Нэргүй,  Жижүүр Д.Эрдэнэбат, П.Адьяасүрэн нар хамтран заасан маршрут болох 6 чиглэлээр явж бүртгэл судалгаа хийн ажиллав. Судалгаанд нийт 48 иргэд хамрагдсанаас, тус төвд бүртгэлтэй 18 бичиг баримтгүй 30 иргэн, дэлгэрэнгүй бүргэлийн картанд 15 иргэнийг хамруулав. Тусгай төвийн үйл ажиллагааг харуулсан боршуурыг нийт 80 иргэнд тарааж зөвлөгөө өгч ажиллав.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *