DSC08426

НЗД-ын дэргэдэх Нийгмийн Хамгааллын Тусгай Төвийн үйлчлүүлэгчдийг хамруулан 3 дугаар сарын 18-ны өдөр буюу Монгол цэргийн өдрийн баярын арга хэмжээний тусгай хөтөлбөр гарган батлуулж ажиллалаа. Тус арга хэмжээнд тусгай төвөөр үйлчлүүлдэг эмэгтэйчүүд салат, зууш хийж,  арга хэмжээний үеэр үйлчилгээ үзүүлсэн ба энэ арга хэмжээг төвийн тогооч нарын санаачлагаар зохион байгуулж ажилласан.

Мөн энэ өдөр нийт үйлчлүүлэгч иргэдийн дунд “Караоке дууны тэмцээн” зохион байгуулж, ялагчийн тодруулан урамшуулсан юм.  Тэмцээнд оролцолцогчид гурван төрлийн / Нийтийн дуу, Ардын дуу, Рок поп дуу / дуунаас сугалан дуулав.

Тэмцээнд дараах иргэд оролцохоор бүртгүүлсэн.

 

  1. Т.Наранбаатар
  2. Д.Шүр-Эрдэнэ
  3. Т.Гантулга
  4. Р.Эрдэнэбат
  5. В.Доржпалам
  6. Б.Оюунцэцэг
  7. Ц.Отгончимэг
  8. В.Хожоо
  9. И.Даш
  10. Т.Алтансүх
  11. Б.Эрдэнэбат
  12. С.Амарбаясгалан

 

Тэмцээний шүүгчдээр тусгай төвийн нийгмийн ажилтан Б.Нандинцэцэг, Б.Батпүрэв сэтгэл зүйч П.Ариунбилэг нар ажилласан ба урьдчилан бэлтгэсэн хүснэгтэнд 3-н үзүүлэлтээр 0-5 хүртэлх оноогоор дүгнэн гурван шүүгчдийн нийлбэр оноогоор хамгийн их оноо авсан эхний гурван байрыг тодруулж урамшуулсан.

Тус арга хэмжээнд оролцсон нийт 58 үйлчлүүлэгч хамрагдсан. Үйлчлүүлэгч эрэгтэйчүүдэд  витсамо ундаагаар үйлчиллээ.

gallery

DSC08437DSC08429DSC08436DSC08439DSC08441DSC08442

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *