Нийслэлийн Засаг Даргын Дэргэдэх Нийгмийн Хамгааллын Тусгай Төв нь жилийн ажлын төлөвлөгөөний дагуу улирал бүр орон гэргүй тэнэмэл амьдралтай иргэдийн тэнэдэг газруудаар бүртгэл, судалгаа хийх төлөвлөгөө, хуваарийн дагуу 2016 оны 6 дугаар сар 09 ны өдөр судалгаа хийв. Уг судалгаанд нийт Нийслэлийн 9 дүүргийг хамран орон гэргүй иргэд байрлаж, бөөгнөрөн цуглардаг орц, подволь, траншей, худалдааны төв, зах, хогийн цэг, түүхий эдийн цэг зэрэг газруудаар судалгааг хийлээ.

Судалгаанд байгууллагын 18 ажилтан, албан хаагч нар оролцож, 9 дүүргийн нийт 96 тэнэмэл иргэдийг бүртгэлжүүлэн, тэдэнд мэдээлэл өгч, түр хоноглох болон халуун хоол цай, бичиг баримтжуулах бусад нийгэмшүүлэх үйлчилгээнүүдэд хамрагдах нөхцөл боломж байгааг хэлэв. Судалгааны дараа өдрөөс эхлэн байгууллагаас үйлчилгээ авахаар 6 иргэн хандан ирж, тухайн иргэдэд нөхцөл байдлын үнэлгээ хийн, үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлээд байна.

13461039_1026563047434929_196986220_oDSCN6538 DSCN6539 DSCN6540 DSCN6541

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *