14536859_1107166359374597_1523166116_o

            Ахмадын баярын өдрийг угтан төвийн бүртгэлтэй, түр хоноглох байраар үйлчлүүлэгч өндөр настай иргэдийн судалгааг гаргаж, 2016 оны 09 дүгээр сарын 30 ний өдөр “Ахмадын баяр 2016” арга хэмжээг хөтөлбөрийн дагуу зохион байгууллаа. Нийгмийн эмзэг бүлгийн харж хандах гэр бүл, үр хүүхэдгүй өндөр настай иргэдэд сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх, тэдний туулж өнгөрүүлсэн амьдралын сайн сайхан дурсамжийг сэргээх зорилготойгоор зохион байгуулав.

            Арга хэмжээнд нийт 15 ахмад оролцож, тусгайлан бэлтгэсэн зууш, салат идэн, гарын бэлэг авч, сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд үйлчлүүлэгч Д.Баатарсүх шүлэг уншиж, Д.Самбуу дуу дуулж, О.Анхбаяр лимбэ тоглон нэг өдрийг мартагдахааргүй дурсамжтай өнгөрүүлэв.

14513656_1107166529374580_1116607949_o 14571988_1107166506041249_349959979_o 14585682_1107166426041257_622587971_o

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *