DSC02149

НЗД-ын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төв нь жил бүр үйлчлүүлэгч иргэдийн дунд Сар шинийн баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ. Энэ жил 02 дугаар сарын 23-ны өдрийн 14.00 – 17.00 цагийн хооронд төвөөс үйлчилгээ авч буй 60 үйлчлүүлэгч иргэнийг хамруулсан баярын арга хэмжээг зохион байгууллаа.

Баярын арга хэмжээ төвийн дарга Г.Цэрэндулам мэндчилгээ дэвшүүлснээр эхэлж Н.Анх-Амгалан даралтат хөгжим тоглож, Д.Баатарсүх ”Сар шинийн баярын өдөр” нэртэй өөрийн зохиосон шүлгээ уншиж, Ц.Отгончимэг, Ц.Улаанхүү нар “Хонгорхон үр минь”, үйлчлүүлэгч Т.Алтансүх “Цагаан замын ээж минь”, Ц.Энхбаяр “Халуун элгэн нутаг” дуугаар тус тус ая дуугаа өргөн барив.

Төвийн түр хоноглох байраар үйлчилгээ авч буй иргэдээс есөн ахмад настныг онцлон танилцуулж, тэдэнд байгууллагын зүгээс хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардууллаа. Ахмад настан В.Хожоо, С.Нямжав, Ч.Хүрэлхүү, Д.Баатарсүх, Т.Чимэд, Ц,Отгончимэг, Р.Энхтайван, Б.Чогдон, Д.Самбуу нар хамрагдав.

Энэ өдрийн арга хэмжээний онцлох хэсэг нь “Агшин” танин мэдэхүйн асуулт, хариултын тэмцээн байлаа. Тэмцээний шүүгчээр төвийн нийгмийн ажилтан Э.Пүрэвсүрэн, эмч Б.Гэрэлмаа, архив, бичиг хэргийн ажилтан Д.Ганзаяа нар ажилласан ба “Агшин” тэмцээн амжилттай явагдаж, ялагчдаа тодруулан шагнаж урамшуулсан юм. Агшин тэмцээн нь иргэдийг сугалаагаар 4-н багт хуваан, оньсого таах, ертөнцийн гурав зохиох, түргэн хэллэг хэлэх, зан заншилтай холбоотой асуултанд хариулах гэсэн дөрвөн үе шаттайгаар зохион байгуулагдаж, 3-н шүүгчийн нийлбэр оноогоор тэргүүн байр, хоёр, гуравдугаар байруудыг шалгаруулан багаар нь урамшуулсан. Үүнд:

1-р байр – С.Нямжав ахлагчтай нэгдүгээр багийн хамт олон

2-р байр – О.Батболд ахлагчтай хоёрдугаар багийн хамт олон

3-р байр – Б.Эрдэнэцогт ахлагчтай гуравдугаар багийн хамт олон тус тус шалгарч, урамшуулсан юм.

Багийн ахлагч нарын дунд болон ажилтнуудын төлөөлөл ороцсон 5 хүний бүрэлдэхүүнтэй морь уралдуулах тэмцээн зохион байгуулж 1-р байранд нийгмийн ажилтан Б.Батпүрэв, 2-р байранд гуравдугаар багийн гишүүн В.Хожоо нар шалгарлаа.

DSC02155 DSC02158 DSC02163 DSC02171 DSC02175 DSC02181

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *