Канад сангаас зарласан 2017-2018 оны төслийн уралдаанд манай байгууллагаас хүргүүлсэн “Эко үйлдвэрлэл” төсөл шалгарч, цаашид төсөл хэрэгжих бүрэн боломж бүрдсэнийг дуулгахад таатай байна.
Канад санд энэ жил нийт 750 гаруй төсөл хүргэгдсэн бөгөөд 13 төсөл шалгарч, санхүүгийн дэмжлэг авахаар болсон байна.
2017 оны 08 дугаар сарын 15-нд Канадын Элчин Сайдын Яаманд төвийн дарга Г.Цэрэндулам, төсөл хариуцсан нийгмийн ажилтан Э.Пүрэвсүрэн нар Канадын Элчин Сайдтай төслийн гэрээ байгуулж, сургалтанд хамрагдлаа.
Эрхэлсэн ажилгүй, өөрийн гэсэн гэр оронгүй, гадуур тэнүүчлэн амьдарч буй нийгмийн эмзэг бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, тогтвортой ажлын байр бий болгох замаар байгальд ээлтэй, хүний биед сөрөг нөлөөгүй хонины ноосон бүтээгдэхүүнийг зах зээлд гаргаж иргэдийн эрүүл мэнд, ногоон хэрэглээг дэмжих нь төслийн гол зорилго юм.
Төсөл хэрэгжсэнээр зорилтот бүлгийн иргэдээс 6-8 хүнийг тогтвортой ажлын байранд хамруулж, төслийн хугацаанд эсгий тавчик, эко тоглоом, малгай зэрэг нийт 1000 бүтээгдэхүүнийг гар аргаар үйлдвэрлэж дотоод, гадаадын зах зээлд гаргах юм.
Мөн энэхүү төсөл цаашид бие даан үргэлжилж тогтвортойгоор хэрэгжиж, ажлын байр, хүчин чадлаа нэмэгдүүлж явахаар төлөвлөгдсөн.
Нийслэлийн Засаг Даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төв

Eco industry-2017-08-15-002

Eco industry-2017-08-15-001

17965427_1269625059817573_1714098626_n 17968014_1269626206484125_1515531816_o 17968310_1269626169817462_1304171853_o

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *