Хөдөлмөр Халамж Үйлчилгээний Ерөнхий Газар, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газраас зохион байгуулсан “Өрхийн хүнсний ногоо боловсруулах чадамжийг дээшлүүлэх” сургалт 9-р сарын 7-10-ны өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө.
Сургалтанд Нийгмийн Хамгааллын тусгай төвөөс “Хөдөлмөрч Монгол хүн” төсөл буюу төмс хүнсний ногоо тариалах хөтөлбөрт хамрагдаж буй 20 иргэнийг хамрууллаа.
Сургалтанд хамрагдсан иргэд хүнсний ногооны үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, иргэд өөрсдөө эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж хэрэглэх, цаашлаад жижиг дунд үйлдвэрлэл эрхлэхэд анхаарах шаардлагатай бизнес санааг хэрхэн бодит болгох вэ гэсэн онол практик дээр мэдлэг, чадамжаа дээшлүүллээ.
Дадлага ажлаар иргэдийг 4 бүлэгт хуваан алаг салат, лечо, хүрэн манжин, алимны компот хийх аргыг зааж, өөрсдөөр нь хийлгэж сургалаа.
Нийгмийн хамгааллын тусгай төв 2017.09.13
2017.09.10-001 2017.09.10-003 2017.09.10-005 2017.09.10-006 2017.09.10-007

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *