21366661_470566886653173_2063849753233429934_o

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төвөөс уламжлал болгон зохион байгуулдаг “Талархлын өдөр” арга хэмжээ 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.
Уг арга хэмжээ нь зорилтот бүлгийн иргэдийн гэр бүлийн судалгаанд үндэслэн, ар гэрийнхнийг урьж, үйлчлүүлэгчээ гэр бүлтэй нь уулзуулж, ойлголцуулж, тодорхой хугацааны дараа гэр бүлд нь эргэн нэгтгэх зорилготой зохиогддог. Энэхүүарга хэмжээнд үйлчлүүлэгч 48 иргэн, гэр бүлийн төлөөллүүд, Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Х.Энхжаргал, н.Банзрагч, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны Засаг Дарга С.Очир, төвийн нийт ажилтан албан хаагчид оролцов. Арга хэмжээний үеэр төвийн ажилтнуудаас өөртөө тодорхой зорилго тавин, эерэг өөрчлөлт гаргаж, хорт зуршлаасаа татгалзаж буй иргэдэд урам дэм өгч гарын бэлэг гардууллаа. Мөн “Захидал” арга хэмжээний хүрээнд үйлчлүүлэгч иргэдийн гэр бүлдээ хандан бичсэн чин сэтгэлийн захидлыг гэр бүлийн гишүүдэд илгээлээ. Арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочид, гэр бүлийн төлөөллүүд төвд талархаж байгаагаа хэлж, цаашид үйлчлүүлэгч иргэдийн эерэг өөрчлөлтүүдийг дэмжин бидэнтэй хамтран ажиллахаа илэрхийллээ.
21366831_470567096653152_7485227894821654731_o 21368778_470567293319799_6889090422586841227_o 21368812_470567029986492_5932224570278506635_o 21415039_470567383319790_3261788265262360853_o 21427378_470567306653131_5698195395386079814_o 21427573_470566929986502_7549759027422266430_o 21457545_470567089986486_8915941574249153699_o 21458246_470567246653137_8484732983128430332_o
 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *