Төвийн өргөтгөлийн барилгын ажлын мэдээ

Нийгмийн хамгааллын тусгай төвийг өргөжүүлэх, гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх цогц төвийг байгуулах санал боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсэгт төвийн дарга орж ажиллан, 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төвийн байр барих  газар сонгох, холбогдох судалгаа хийсний дагуу НЗД-ын  2020 оны А/593 дугаар захирамжаар БЗД 20 болон 22 дугаар хороонд 2 хэсэг 10 га газрын асуудлыг, мөн  А/600 дугаар захирамжаар санхүүжилтийн асуудлыг  тус тус шийдвэрлүүлсэн.

Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд хот байгуулалт хөгжлийн газар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газартай  хамтран ажиллаж төвийн байрны барилгын архитектор төлөвлөлтийн болон зургийн даалгаврыг батлуулан,  Нийслэлийн Хот төлөвлөлт судалгааны институтээр ажлын даалгавар боловсруулах ажлыг гүйцэтгүүлсэн.  Худалдан авах ажиллагааны газраас нээлттэй тендер шалгаруулалт зохион байгуулж гүйцэтгэгчийг шалгаруулсан. Гүйцэтгэгч “Голден лайт” ХХК захиалагчтай  гэрээ байгуулан, барилгын эхний ээлжийн ажил хийгдсэн. Барилгын ажлыг эхлүүлэхэд шаардлагатай цахилгаан, дулаан, холбоо, усны асуудалтай холбоотой техникийн нөхцөл дүгнэлтүүдийг  ашиглагчийн зүгээс 100 хувь бүрдүүлж албан тоотоор хүргүүлсэн.

2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар барилгын суурийн ажил бүрэн хийгдсэн. Нэг хоёрдугаар давхрын угсралтын ажил хийгдсэн гүйцэтгэлтэй байгаа.

div#stuning-header .dfd-stuning-header-bg-container {background-image: url(http://nhtt.ub.gov.mn/wp-content/uploads/2019/01/03-1.png);background-color: #264795;background-size: cover;background-position: center center;background-attachment: scroll;background-repeat: no-repeat;}#stuning-header div.page-title-inner {min-height: 320px;}